АНГЛИЙН ДЕРБИД МАНЧЕСТЕР СИТИ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
Улаан чөтгөрүүд буюу Манчестер Юнайтед-ыг талбай дээр нь 2:1 харьцаагаар илүүрхэн ялснаар Манчестер Сити Премьер Лигийн аварга болох үүд хаалгаа цэлийтэл нээлээ гэж үзэж болохоор боллоо. Тэд араасаа нэхэж байсан, хамгийн ойрын өрсөлдөгч Манчестер Юнайтедийг Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд нь буулган авлаа. Пеп Гвардиологийн "хүүхдүүд" 11 минутын зөрүүтэй 43, 54 дэх минутанд гоолдсоноор ойрын өрсөлдөгч Манчестер Юнайтед-аас 11 оноогоор тасарлаа. Манчестер Сити ээлжит ялалтаа байгуулснаар Английн Премьер Лигт дараалан 14 ялалт байгуулсан дээд амжилтын эзэн болов. Мөн Манчестер Юнайтед багийн Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэндээ 40 тоглолт дараалан ялагдаагүй байсан үзүлэлтийг таслан зогсоосон байна.
Э.ОТГОНЖАРГАЛ