Нүүр   /  

ХОВД АЙМГИЙН НИЙТ СУМДАД МАЛ ТООЛОГЫН АЖИЛ ТОВЛОСОН ӨДРӨӨ ЭХЭЛЛЭЭ

2017-12-12  

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын 1-д “Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдөр явуулж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байх”-аар тогтоосон билээ. Засгийн газрын тогтоолын дагуу  Ховд аймгийн нийт сумдад мал тоологын ажил товлосон өдрөө эхэллээ. Мал тооллого эхлэхтэй холбоотой Мал тооллогын сургалтад тус аймгийн  17 сумын статистикийн асуудал хариуцсан төрийн сангийн мэргэжилтэн болон зарим сумдын шинээр сонгогдсон багийн Засаг дарга нар нийт 25 хүн оролцсон юм.

Энэ жилийн мал тооллогод Монгол Улсын Засгийн гараас малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр багасгах талаар төрийн бодлого хэрэгжиж байгаатай холбогдуулан хөдөө өж ахуй, нийгмийн салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд тус салбарын нарийвчилсан тоо мэдээлэл хэрэгцээтэй байгаа тул мэдээллийн тогтолцоог анхан шатны нэгжээр бүрдүүлэх шаардлагатай учраас мал тооллогын маягтад малчдын талаарх мэдээлэл, эрчимжсэн аж ахуй, даатгалтай холбоотой зарим үзүүлэлт нэмж тусгасан нь онцлогтой болж байна.

Ховд аймаг өнгөрсөн жил гурван сая 280 мянган толгой мал тоолуулсан. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй тул малчдыг тооллогод идэвхтэй ороцуулах, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолох, бүртгэлжүүлэх, мөн тавиул, алдуул, отроор өөр аймаг, сумын нутагт яваа малыг тооллогод хамруулах, орхигдуулахгүй байхад онцгой анхаарахыг тооллогын комисс болон сумдын багийн засаг дарга нарт үүрэг болгож байна.

Мал тооллогын дүн мэдээ нь интэрнет орчинд мэдээллийг онлайн программ ашиглаж тооллогын мэдээ тайлан бэлтгэгдэж гарах учраас холбогдох сүлжээ, компьютерийн бэлэн байдлыг сум багийн түвшинд хэрхэн хангагдсан эсэхэд сумдын засаг дарга нар анхаарч, тооллогын ажилд дэмжлэг үзүүлэх үүрэг өгөгдөөд тооллого хэвийн жигд эхэлж байна.

Малын түүхий эд, ноос, ноолуур, махны үнийг төрөөс олгоход, халдаварт өвчний вакцин хийхэд малын тоо мэдээлэл үнэн зөв байх ёстойг сумын комисс, малчдад ойлгуулах ажлыг сургалт семинараар өгчээ.

 

 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ujhg: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?