ТАНЫ ГУДАМЖИНД ХАЯСАН ЦЭР СҮРЬЕЭГИЙН ӨВЧИН ТАРААДАГ

2017-12-12  

Үргэлж хий ханиалгаж, уушгинаас идээтэй ногоон цэр гардаг. Бага зэрэг халуурах, шөнө ихээр хөлрөх, турах, хааяа амьсгал давхцах, цээжээр хатгах зэрэг амьсгалын замын өвчний зовиуртай байх өвчлөл бол  микобактерийн сүрьеэгийн шинж юм.

Микобактериоз нь "сүрьеэгийн бус микобактери", агаарын бохирдол, чих хоолойн архаг үрэвсэл, амьсгалын замын архаг өвчнүүдийг дутуу эмчилснээс үүсдэг. Микобактерийн халдвар ихэвчлэн өндөр эрсдэлтэй хүмүүсийн дунд дархлаа султай, өндөр настай хүмүүст тохиолдоно. Микобактери уушги, тунгалаг булчирхай, арьс, арьсан доорх эдүүд, хэвлийн хөндийн хурц үрэвслийг үүсгэдэг.

Микобактераар үүссэн сүрьеэ нь хөрсний бохирдол, ил задгай асгасан муу ус. Гудманд хаясан цэр, бохирдсон угаалтуур, суултуур зэрэгт био-өнгөр суулгаж, улмаар халдварлалт ихсэж, усыг бохирдуулж эрүүл мэндэд эрсдэлтэй байдаг. М.Канасийн судалгаагаар “Mycobacterium avium complex” бүлгийн микобактери нь цоргоны усан дээр үүссэн био-өнгөрөөс микобактериозын халдварын хамгийн түгээмэл шалтгаан болдог.

Энэ бактерийн халдвар амьсгалын замаар, усанд ороход шүршигдсэн усаар амьсгал болон хоол боловсруулах замаар халдана. Хүн болон амьтнаас халдварладаггүй.

Халдвар авах эрсдэлтэй бүлгийн хүмүүс

Амьсгалын архаг өвчин, уушгины архаг бөглөрөлт, уушгины хатгалгаа, соривжилттой, сүрьеэтэй, харшилтай, гуурсан хоолойн болон уушгины багтраатай, амьсгалын замын өвчтэй, цээжний хэлбэр өөрчлөлттэй улаан хоолойн үрэвсэл, сөөргөөтэй зэрэг хүмүүс микобактерийн халдвар амархан авна. Өндөр эрсдэлтэй бүлэгт ХДХВ-ийн халдвар дамжуулагч, хорт хавдартай, чихрийн шижинтэй, бөөрний дутагдалтай, хорт зуршилтай зэрэг хүмүүс  өвчилнө.

Илрэх шинж

Өвчний халдвар авсан өвчтөн турахын зэрэгцээ байнгын, хуурай хууч ханиалгатай амьсгал давчдах, цээжинд өвдөх болно. Тунгалагийн булчирхай, арьсны, ясны, хэвлийн халдвар сүрьеэгийн шинж илэрнэ. Удаан хугацааны турш илрэх шинж тэмдэг бүдэг явагдсанаас ихэнхдээ хүндэрсэн тохиолдолд оношлогдоно.

Оношлогоо эмчилгээ

Цээжийг рентгенд харж оношлоно. Уушги шохойжиж, анхдагч сүрьеэгийн голомт үүсэж, соривжилт ихтэй байдаг. Цэр, бактер өсгөвөрлөх шинжилгээ хийж, тохирох эмчилгээ хийдэг.

Микобактери нь эмчилгээнд маш тэсвэртэй байдаг. Тиймээс эмчилгээ нь удаан үргэлжилж, оношлогдсоноос хойш дор хаяж нэг жилийн хугацаанд эмчилгээ хийх ёстой. Нийтдээ 2 жил эмчилгээ хийнэ. Энэ нь ихэвчлэн рифампицин, изониазид, этамбутол зэрэг эмнүүдийг хэрэглэдэг.

Микобактерийн өвчний үед эмчилгээ дууссаны дараа жил бүр уушгины рентгенээр хянаж байх шаардлагатай. Эдгэрсэн өвчтөнүүд уушгины сүрьеэтэй болох эрсдэл өндөр байдаг.

Хэвлийн болон ясны, булчирхайн халдвар авсан бол мэс заслын аргаар эмчилнэ.

Урьдчилан сэргийлэх

Үргэлж гараа угаах, утаатай үед амны хаалт хэрэглэх, ариун цэвэрч байх. Цэвэр агаарт гарч уушгиа цэвэршүүлж байх, гудамж талбайд угаадсаа асгахгүй байх, хөрсний бохирдлыг багасгах, цэр нусаа олны хөлийн газар хаяхгүй байх, хорт зуршлаас хол байх. Гэр орноо болон угаалтуур суултуураа сайн цэвэрлэж ариун байлгах хэрэгтэй.

 

 

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗЗ:заваарсан юм бэ айхтар вирус байна ш дээ 2017-12-12
surmaa:aihtar virus bna 2017-12-12
Ват:Вирус биш бактер 2017-12-12
zochin:нус, цэрээ гудамжинд хаяхгүй байх аян зохион байгуулаач ээ. Хотын даргаа, эрүүл мэндийн сайдаа. хууль уг нь гарсан байгаа ш дээ. 2017-12-13
ZOCHIN:TIIM SHUUDEE.HUMUUS NAAD ZAHIIN MEDLEG BAIDAGGUI N AIMSHIGTAI. AM DUUREN HORHOITOI BUYU BOON MIKROBTOI TSOORSON SHUDTEI TEGEED BAINGA OGLOO OLON HODOODTOI GARAAD SHULSEE TSUVUULJ YAVDAG ZALUUSTAI ULS SHUU DEE. AVTOBUSNII BUUDAL TER CHIGEEREE SHULS NUSAN DALAI. DANDAA HODOONII GARALTAI ERCHUUDIIN BOHIR AM.HOOSON HODOODNOOS YALGARCH B.GAASHD. 2017-12-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?