2017 ОНЫ “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ”-ААР “ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД” КЛУБИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Б.БОЛД ТОДОРЛОО

2017-12-12  



Хан-Уул дүүргийн хөлбөмбөгчдийн дийлэнх нь Б.Болд дасгалжуулагчийн гараар дамжсан гэхэд хилсдэхгүй. Өдгөө “Туулын Том Тулнууд” клубийн эрэгтэй, эмэгтэй багууд мөн л Б.Болд дасгалжуулагчтай салшгүй холбоотой байна. Б.Болд дасгалжуулагч 2017 онд охидын УАШТ-д амжилттай оролцож, оны шилдэг “Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар тодорлоо. Түүнд шагналыг МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болох Ж.Хишигжаргал, Г.Мөнхчулуун нар гардууллаа. 

2017 оны “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клубийн дасгалжуулагч З.Баттулга тодорлоо

З.Баттулга “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын тавцанд “Эрчим” клубийг гурван удаа дараалан гаргаж, үндэсний лигт гурван улиралд дараалан түрүүлсэн анхны баг болгосон. Зөвхөн энэ жилээр зогсохгүй сүүлийн гурван жил З.Баттулга “Эрчим” клубийн тоглолтын арга барилыг өөрчилж, илүү хүчирхэг баг болгож, 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т гурав дараалан түрүүлээд байна. З.Баттулга зөвхөн “Эрчим” клубийнхээ хамтаар амжилт гаргах бус Монгол улсын 19 хүртэлх насны шигшээ багийг удирдан Сингапурын шигшээ багийг 4:2-оор хожиж, энэ насны шигшээ багийн түүхэн дэх анхны оноо, хожлыг авсан. Түүнд “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” шагналыг МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болох Б.Батсайхан, Б.Болд нар гардууллаа. 

2017 оны “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Арвис” клубийн хагас хамгаалагч Г.Цолмон тодорлоо



Г.Цолмон гурав дахь жилдээ зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын цомыг “Арвис” багийнхаа хамтаар хоёр дахиа өргөсөн. “Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм. Эдгээрээс гадна Г.Цолмон өнгөрөгч тав дугаар сард Хонгконг улсад зохиогдсон Азийн 15 хүртэлх насны АШТ-д Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг Гуамтай 1:1-ээр тэнцэхэд нэг оруулсан. Энэ нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол болон тэмдэглэгдэхийн зэрэгцээ, анхны оноог авч ирсэн. Г.Цолмонд шилдгийн шагналыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гардууллаа.

2017 оны “Шилдэг гадаад тоглогч”-оор “Эрчим” клубийн хагас хамгаалагч Шута Ишино тодорлоо

“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд шинээр нэмэгдсэн “Шилдэг гадаад тоглогч” номинацийн ялагчаар “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим” клубийн Япон хагас хамгаалагч Шута Ишино шалгарлаа. Шута Ишино 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 12 гоол оруулан, 10 гоолын дамжуулалт өгсөн. Өнгөрсөн жил “Бэлгэдлийн 11”-т багтсан анхны гадаад тоглогч болсон Шута Ишино энэ жил “Шилдэг гадаад тоглогч” шагналыг авсан анхны тоглогч болов. Түүнд шилдгийн шагналыг МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал гардууллаа. Жич: Шута Ишино өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй тул "Эрчим" багийн ахлагч Ц.Энхжаргал түүний шагналыг авлаа.

2017 оны “Ганган гоол”-ын эзнээр “Гоёо Эф Си” клуб болон үндэсний шигшээ багийн довтлогч П.Энхбилэг тодорлоо



Бүтэн таван сарын турш үргэлжилсэн “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хамгийн үзүүштэй, шилдэг, гоёмсог, “Ганган гоол”-оор “Гоёо Эф Си” клубийн довтлогч П.Энхбилэгийн “Эф Си Улаанбаатар” клубийн хаалганд оруулсан гоол шалгарлаа. П.Энхбилэг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан бөгөөд тэдгээр гоолуудын нэг нь 2017 оны “Ганган гоол” шагналыг эзэндээ олголоо. SPS HD телевизийн нэрэмжит “Ганган гоол” шагналыг хүртсэн П.Энхбилэг 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 7 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгсөн. Түүнд шагналыг SPS HD телевизийн хөтлөгч, тайлбарлагч Х.Амгалан гардууллаа.

2017 оны “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар “Эрчим” клубийн дасгалжуулагч З.Баттулга тодорлоо



З.Баттулга “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын тавцанд “Эрчим” клубийг гурван удаа дараалан гаргаж, үндэсний лигт гурван улиралд дараалан түрүүлсэн анхны баг болгосон. Зөвхөн энэ жилээр зогсохгүй сүүлийн гурван жил З.Баттулга “Эрчим” клубийн тоглолтын арга барилыг өөрчилж, илүү хүчирхэг баг болгож, 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т гурав дараалан түрүүлээд байна. З.Баттулга зөвхөн “Эрчим” клубийнхээ хамтаар амжилт гаргах бус Монгол улсын 19 хүртэлх насны шигшээ багийг удирдан Сингапурын шигшээ багийг 4:2-оор хожиж, энэ насны шигшээ багийн түүхэн дэх анхны оноо, хожлыг авсан. Түүнд “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” шагналыг МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болох Б.Батсайхан, Б.Болд нар гардууллаа. 

2017 оны “Шилдэг шүүгч”-ээр ОУХБХ-ны /FIFA REFEREE/ зэрэглэлтэй шүүгч Д.Түмэнбаяр тодорлоо



Шүүгч хэмээх амаргүй боловч амттай ажлыг хийгээд 14 жил болж буй Д.Түмэнбаяр 2017 оны “Шилдэг шүүгч”-ээр шалгарлаа. МХБХ-ны шүүгчдээс хамгийн олон жил шүүж, ажил мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Д.Түмэнбаяр дан ганц тэмцээн уралдаан шүүгээд зогсохгүй ирээдүй хойч үеээ бэлдэж, техник, фитнессийн дасгалжуулагч хийдэг. 2017 оны “Шилдэг шүүгч” болсон Д.Түмэнбаярт шагналыг МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Футзалын хорооны дарга Б.Гансүх нар гардууллаа.

 

 

 

 

 

МХБХолбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
jytr: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?