Хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан, 10 000 хүн амд, 2016 онд
Ходоодны болон элэгний хавдраар голчлон өвдөж байна. Ажлын хэт ачаалал, хорт зуршил ихээхэн хэрэглэснээс цусны өтгөрөл үүсэх, биеэ анхаарч эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхгүй, амархан стресст ордгоос зүрх судасны тогтолцооны өвчинд эрчүүд нэрвэгдэж байна.
45-65 насныхан ахуйн болон эмнэлэг үйлчилгээтэй холбоотой өвчлөлийн шалтгаан гардаг. Бага насандаа ахуйн нөхцөлөөс ходоодны хеликобактерын халдвар авч, оношлогоо эмчилгээ оновчтой хийгдээгүйгээс ходоодны үрэвсэл, шархлаа даамжирч хавдарт шилжих, халдварт шар А вирусийн тархалт их, толгой дараалан өвчлөх, нэг удаагийн тариур ховор байсан үед В, С вирусийн халдвар авч, ахуйн болон үйлдвэрлэлийн гэмтэл байнга тохиолдож байсны улмаас элэгний хавдраар өвчилж байна.
Хоол хүнсний сонголт бага аминдэмээр хангах хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ хангалтгүй байсан нь хоол боловсруулах тогтолцоонд цөсний хэт өтгөрөл нөлөөлж ахимаг насныхан илүү өвчлөх аян шалтаг болсоор байна. Монголын эрс тэс уур амьсгал он цагийн хэлбэлзэлтэй хүйтрэл, дулаарал солбилцон явагдах нь амьсгалын тогтолцооны өвчлөлийг ихэсгэдэг байна.
Монгол хүнд хавдар үүсэх хүчин зүйлүүд:
Урьдчилан сэргийлэх:
Зөв хооллолт, хортой зуршилгүй байх, ахуй болон автын ослоос сэргийлэх, стрессгүй тайван амьдрах, жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах, дархлаа сайжруулахын тулд биеийн хөдөлгөөнт дасгал, хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх, ахуйн ариун цэвэр, харьцааны соёлыг эрхэмлэх шаардлагатай.
Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ /