МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН НАС БАРАЛТ ИХЭСЖЭЭ

2017-12-13  

Хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан, 10 000 хүн амд, 2016 онд

Ходоодны болон элэгний хавдраар голчлон өвдөж байна. Ажлын хэт ачаалал, хорт зуршил ихээхэн хэрэглэснээс цусны өтгөрөл үүсэх, биеэ анхаарч эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхгүй, амархан стресст ордгоос зүрх судасны тогтолцооны өвчинд эрчүүд нэрвэгдэж байна.

45-65 насныхан ахуйн болон эмнэлэг үйлчилгээтэй холбоотой өвчлөлийн шалтгаан гардаг. Бага насандаа ахуйн нөхцөлөөс ходоодны хеликобактерын халдвар авч, оношлогоо эмчилгээ оновчтой хийгдээгүйгээс ходоодны үрэвсэл, шархлаа даамжирч хавдарт шилжих, халдварт шар А вирусийн тархалт их, толгой дараалан өвчлөх, нэг удаагийн тариур ховор байсан үед В, С вирусийн халдвар авч, ахуйн болон үйлдвэрлэлийн гэмтэл байнга тохиолдож байсны улмаас элэгний хавдраар өвчилж байна.

Хоол хүнсний сонголт бага аминдэмээр хангах хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ хангалтгүй байсан нь хоол боловсруулах тогтолцоонд цөсний хэт өтгөрөл нөлөөлж ахимаг насныхан илүү өвчлөх аян шалтаг болсоор байна. Монголын эрс тэс уур амьсгал он цагийн хэлбэлзэлтэй хүйтрэл, дулаарал солбилцон явагдах нь амьсгалын тогтолцооны өвчлөлийг ихэсгэдэг байна.            

Монгол хүнд хавдар үүсэх хүчин зүйлүүд:

  • Монгол хүний цусан дахь ферментүүдийн нөлөөнөөс цөсний өтгөрөл, шарталт ихээхэн үүсч дархлааны системийг тэнцвэржүүлэлтийг алдагдуулдаг харшил, хорт зуршлууд, ахуйн нөхцөл, ариун цэвэр, буруу хооллолт, амин дэмийн архаг дутмагшилаас болно.
  • Ахуйн гэмтэл, хүний өөрийн зан араншин сэтгэцийн тогтворгүй байдал, эрхэлж байгаа ажлын нөхцөл, их спорт, бөхийн барилдаан, малын хөлд өртөх, автын осол, зодоон хийх, хүйтэн зэвсэгт өртөх зэрэг нь үе мөч, зөөлөн эд шөрмөс, дотоод эрхтний битүү гэмтэл бүрт эсийн доторх ДНК бүтцэд өөрчлөлт орж хавдар үүсэх, хавдрын хүчин зүйлийг бүрдүүлэх шалтаг болдог байна.   
  • Сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэцийн өвчний болон дотоод шүүрлийн өвчний улбаатай хавдар үүсэлт гарна.

Урьдчилан сэргийлэх:

Зөв хооллолт, хортой зуршилгүй байх, ахуй болон автын ослоос сэргийлэх, стрессгүй тайван амьдрах, жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах, дархлаа сайжруулахын тулд биеийн хөдөлгөөнт дасгал, хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх, ахуйн ариун цэвэр, харьцааны соёлыг эрхэмлэх шаардлагатай.

 

   

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :Эрчүүдээ архи тамхинаас хол байлгая 2017-12-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?