П.ОРХОН, Э.БЭХБАЯР, С.БАТЦЭЦЭГ, Н.ЗОЛБОО НАР “БӨРТЭ ЧОНО”-Д НЭР ДЭВШЛЭЭ

2017-12-14  

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал 15 жилтэйгээ золгож байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 20-нд болох бөгөөд оны шилдэг тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн шилдэг эрэгтэй тамирчинд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Дан Колов болон “Монголиа Опен” ОУТ-ний аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо, эмэгтэй шилдэг тамирчинд “Парис-2017” ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Красноярск, Улаанбаатар, Мадрид, Варшавын Олон улсын “А” зэрэглэлийн дөрвөн тэмцээнд түрүүлсэн, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон, 2017 оны Азийн АШТ-д түрүүлсэн амжилтаар хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, “Чебоксар-2017” Дэлхийн цомд багаараа гуравдугаар байр эзэлсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг нэр дэвшив.

Харин МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, олимпийн зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна.

 

 

 

МЧБХолбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?