ЦАГИЙН ХУВААРИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

2016-03-24  

Одоогоор дэлхийн 70 улсад өвөл болон зуны цагийн хуваарийг мөрддөг. Монгол Улс ч мөн зуны цагийн хуваарь буюу цаг урагшлуулан мөн ухраадаг болоод байгаа. Ийнхүү цаг өөрчлөх нь хүний биеийн биологийн цагт нөлөөлдөг үү? Бие махбодь хэр хурдан энэхүү цагийн зөрүүнд дасан зохицдог вэ гэсэн асуулт гарна.

Хүний биеийн биологийн цаг, цагийн сэрүүлгээр бус нарны гэрэл болон харанхуйгаас шалтгаалан унтаж сэрдэг. Бие махбодь жилийн турш өвөл, хавар, зун, намар эсвэл дулааны болон сэрүүний улиралд нарны гэрлийн тусгалтай зохицон нийцэж байдаг. Хойд туйлд ойрхон оршдог Шотланд, Канад зэрэг улсуудад оройдоо гэгээтэй байх сайн талтай байж болох ч манай Монгол мэт улсад бол их хамааралтай бус. Угаас нүүдэлчин удамтай манай ард түмэн байгалийн цагаар амьдарч бие махбодь ч түүндээ дасан зохицсон байдаг. Тэгвэл стандарчлал хэмжилзүйн газраас дараах тооцоо судалгааг гаргажээ.

Тооцоот жил

Хэмнэлт

Тооцоолсон байгууллага

1983

6.5 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1984

7.0 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1985

8.6 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1988

13.0сая кВт

ЭХУүүГеологийн яам

1989

14.3 сая кВт

ЭХУүүГеологийн яам

1998

23.0 сая кВт

ДБХ яам

1999

24.5 сая кВт

ЭХГУУ яам

Энэ хүснэгтээс үзэхэд 1986-2005 он хүртэл жил бүр дунджаар 13.0 сая кВт, харин нийт дүнгээр авбал 130 сая кВт цахилгаан энерги хэмнэжээ.

Уг судалгааг харвал 1983-1999 оных аж. Тухайн үед үнэхээр цахилгаан хэмнэж байсныг үгүйсгэхгүй. Харин одоо бол 2016 он гэдгийг мартаж болохгүй. Харин бүр эсрэгээрээ гарч болох талтай. Суурьшмал амьдралаар амьдарч байгаа монголчууд илүү их сэлгүүцэж бензин тос үрэн таран хийж, дэлгүүр хоршоо орж, бас гадуур хоол идээд цахилгаан илүү их үрж мэдэхээр л хүмүүс.

 Эрүүл мэндийн талаас нь авч үзвэл хүний бие махбодид сөргөөр нөлөөлж байгаа судалгааг дэлхийн олон орны эрдэмтэд гаргажээ. Жилдээ 2 удаа өвлийн цагаас зуны, зуны цагаас өвлийн хуваарьт шилжих өөрчлөлт нь чихрийн шижин ба таргалалтын эрсдлийг нэмдэг гэж үзжээ. Учир нь хүний бие махбодийн тогтсон давтамж нь цагийн өөрчлөлтөд тохирох гэж тодорхой хугацаа зарцуулдаг байна. Мөн энэ үеэр осол аваар болон зүрхний шигдээсийн эрсдэл ч нэмэгддэг болохыг Англи, Герман, Франц, Нидерландын Их сургуулийн мэргэжилтнүүд тогтоожээ. Жишээ нь 2008 оноос Гватемаль улс энэхүү зуны цагийн хуваарьт шилжихийг бүр зогсоосон байна. Гол шалтгаан нь аюулгүй байдалтай холбоотой байжээ. Учир нь хүмүүс өглөө ажилдаа харанхуйд явах болсон нь гэмт хэргийн тоог эрс нэмж байсантай холбоотой гэнэ. 2014 оноос хойш Оросын холбооны улс энэхүү системыг дагахаа албан ёсоор болжээ.

Энэ бүхнээс дүгнэхэд хүний эрүүл мэндэд төдийлэн сайн биш талууд байгааг та бид бодож үзэх нь зөв болов уу.

 

 

Ц. ХИШИГЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?