“ХОРОМХОН” ЗАЛУУЧУУДЫН ФУТЗАЛЫН УЛСЫН АВАРГА БОЛЛОО

2017-12-19  

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг залуучуудын футзалын УАШТ-ний аваргын төлөө “Хоромхон”, “Дэрэн” багууд тоглоход “Хоромхон” үндсэн цагт 3:4-өөр хожлоо.

“Хоромхон”-оос Б.Бүрнээбаатар /11’, 27’/, Т.Мөнхбаатар /20’, 30’/ нар оруулсан бол “Дэрэн”-ийн гоолуудыг Б.Очирзаяа /4’/, М.Жансерик /35’/, Д.Билгүүн /40’/ өөрсдийн нэр бичүүлэв. Ингэснээр залуучуудын футзалын УАШТ-ий аваргын цомыг “Хоромхон”-ы залуус өргөж “Дэрэн” мөнгө “Хараацай” хүрэл медаль хүртлээ.

19 хүртэлх насны ангиллаар зохиогдсон “Залуучуудын футзалын УАШТ”-ний шилдэг хаалгачаар А.Мэндбаяр /Дэрэн/, шилдэг тэгш тоглогчоор Б.Бүрнээбаатар /Хоромхон/, шилдэг довтлогчоор Т.Мөнхбаатар /Хоромхон/ нар тус тус шалгарлаа. Ирэх оны 12-р сард Монголын 20 хүртэлх насны футзалын шигшээ баг Азийн АШТ-ний эрхийн төлөөх тэмцээнд оролцох учраас Залуучуудын футзалын УАШТ давхар давхар ач холбогдолтой байлаа.

 

 

 

МХБХолбоо

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?