СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ЖИЛ БҮР 1.6 САЯ ХҮН НАС БАРЖ БАЙНА

2016-03-24  

Сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдрийг ДЭМБ-ын шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тэмдэглэдэг. 1882 оны энэ өдөр германы микробиологич Роберт Кох сүрьеэ үүсгэгчийг нээсэн тухайгаа зарлажээ. Сүрьеэ бол агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин юм. Зохих шаардлагатай эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэгийн идэвхтэй хэлбэрийн өвчтэй хүн дунджаар 10-15 хүнд халдвар тараадаг байна. Сүрьеэ өвчнөөр жил бүр 1.6 сая хүн нас барж байдгийн дийлэнх нь хөгжиж буй орнуудын иргэд байдаг ажээ. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд уг өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн ба насны хувьд залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхээ:Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна уу юу хийж байна вэ. Өвдсөн үед нь бус урьдчилан сэргийлэх гол гэдгийг мэдэх л хэрэгтэй юмсан даа 2016-03-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?