"БӨРТЭ ЧОНО-2017" ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2017-12-21  

15 дахь жилдээ болж байгаа "Бөртэ чоно-2017"-ын шилдгүүд тодорлоо. 2017 оны "Шилдгийн шилдэг тамирчин"-аар Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа тодорч "Бөртэ чоно-2017" -ийн эзэн болсон юм.

Шилдгүүдийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 106 гишүүний нууц санал хураалтаар тодруулжээ.  

"Бөртэ чоно-2017" шилжин явах цомын эзtэн, жүдо бөхийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч, Мастерс тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн цорын ганц тамирчин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа.

2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин - Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай тодорлоо. 

2017 оны "Шилдэг олимпийн танхим"-аар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн спортын танхим шалгарлаа.  Тус танхим нийт 8 төрлийн дугуйлан ажиллуулдаг байна.

Оны шилдэг олимпийн зөвлөлөөр Архангай аймгийн "Мехико олимпийн зөвлөл" шалгарсан юм. 

  • 2017 оны шилдэг клуб - Мегастарс /тамирчид нь нийт 48 медаль хүртсэн/
  • 2017 оны шилдгийн шилдэг шүүгч - хүндийн өргөлтийн олон улсын  шүүгч Л.Одгэрэл
  • 2017 оны олимпийн шилдэг зүтгэлтэн - Ч.Зоригтбаатар
  • 2017 оны спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан - Э.Энхбаяр  
  • 2017 оны шилдэг спортын холбоод - Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо (МҮОХ-ны салбар хороодоос тус холбооны тамирчид энэ онд олон улсын тэмцээнүүдээс хамгийн олон медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
  • 2017 оны олимпийн бус төрлийн шилдэг холбоо - Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо  
  • 2017 оны спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч - Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу 
  • 2017 оны спортын холбоодын шилдэг ЕНБДМонголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ
  • 2017 оны шилдэг баг - 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 
  • 2017 оны шилдэг залуу тамирчин - Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч - Жүдо бөхийн дасгалжуулагч, МУГД, Монгол Улсын ардын багш О.Балжинням (түүний бэлтгэсэн тамирчид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч - Хүндийн өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр
  • 2017 оны шилдэг дасгалжуулагч - Чөлөөт бөхийн дасгалжуулагч, МУГД Ц.Хосбаяр
  • 2017 оны Шилдгийн шилдэг дасгалжуулагч - Жүдо бөхийн дасгалжуулагч, МУГТ Х.Эрдэнэт-Од

  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин - Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг  
  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин - Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон
  • 2017 оны эмэгтэй "Шилдгийн шилдэг тамирчин"- Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар

  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин - Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр
  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин - Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр
  • 2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин - Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай нар

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?