АХМАДУУД ЭМЭЭ АВАХ ГЭЖ ДУГААРЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

2017-12-21  

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар улсын хэмжээнд 861 эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг байна. Эндээс 361 эмийн сан нь Улаанбаатар хотын иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрхтэй юм.

Гэвч эдгээр эмийн сангууд нь хөнгөлөлттэнй үнээр олгож байгаа эмийн жагсаалтаа иргэд олон нийтэд харагдахуйц ил тавьдаггүй, эмээ олгохын тулд урт дараалал үүсгэдэг, хөнгөлөлттэй үнээр эм олгох дугаарыг бөөнөөр бичдэг гээд олон зөрчлүүд гарсаар байгаа юм. Үүнээс нь үүдэн ахмадууд эмийн сангийн гадаа хонон өнжин дугаарладаг жишиг тогтоод удаж байна.

Харин Эрүүл мэндийн сайд дээрх зөрчлүүдийг арилгах үүрэг өгсний дагуу холбогдох газрууд арга хэмжээ авч ажиллажээ. Ингэснээр эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр олгодог эмүүдийг ганц, хоёрхон өдөр олгоод зогсохгүй сарын бүх өдрүүдэд олгодог болж байна.

Эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход ЭМНДГ-аас жил бүр 28 тэрбум төгрөгийг зарцуулдаг байна. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?