Ц.ХОСБАЯР ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО

2017-12-21  

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно-2017”-д шилдэг дасгалжуулагчид чөлөөт бөхийн төрлөөс дөрвөн хүн нэр дэвшсэнээс Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр шилдгийн шилдэг дасгалжуулагчаар хоёр дахь удаагаа тодров.

Тэрбээр 2014 онд шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан юм. Түүний шавь нараас нь 2017 онд Парисын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс П.Орхон алт, “U-23”-ын ДАШТ-ээс Г.Отгонжаргал хүрэл, залуучуудын ДАШТ-ээс Б.Болор-Эрдэнэ хүрэл, Литвад болсон цэргийн ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн бөгөөд дээрх амжилтаар оны шилдэг дасгалжуулагчаар тодорчээ.

Ц.Хосбаярын адил ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав 2001, 2002, Б.Баттулга 2005, 2007, түүний дүү гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 2014, 2015 онд шилдэг дасгалжуулагчаар хоёр удаа тодорч байв. Харин чөлөөт бөхийн түүхэнд гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин 2010, 2012, 2013, 2015 онд дөрвөн удаа шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан нь дээд амжилт юм.

 

 

МЧБХолбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?