МУГТ Э.СОДНОМПЭЛЖЭЭД НЭГ ӨРӨӨ БАЙР ОЛГОЛОО

2017-12-22  

Мексик Улсад зохиогдсон ПараПауэрлифтингийн 2017 оны ДАШТ-ний 107кг-ын жинд МУГТ Э.Содномпэлжээ 235 кг-ыг шахаж Ази тивийн рекордыг 1кг-аар ахиулан шинэчлэн тогтоож, мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Орхон аймгийн засаг захиргаанаас түүний энэ амжилтыг үнэлж Баян-Өндөр хотхонд нэг өрөө байр олголоо. ПараПауэрлифтингийн 2017 оын ДАШТ-нд 71 улсын 1000 орчим тамирчин өрсөлдсөн. МУГТ Э.Содномпэлжээгийн оролцсон -107 кг-ын жинд 20 орны тамирчин оролцжээ.  

Аймгийн Засаг дарга Д.Батлут МУГТ Э.Содномпэлжээд нэг өрөө байрны түлхүүр гардуулах үеэрээ “Орхон аймгийн уугуул хүүхэд энэ өндөр амжилтыг тогтмол үзүүлж байгаад баяртай байна. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн базааж түмэн олноо баярлуулж яваарай” хэмээн захисан юм.
 
Түүний шинэчлэн тогтоосон ПараПауэрлифтингийн -107 кг-ын жинд Ази тивийн рекордыг Иран Улсын тамирчин эзэмшиж байсан гэнэ. Байрны түлхүүр гардуулах үеэр  МУГТ Э.Содномпэлжээ хэлсэн үгэндээ “Нийт Эрдэнэтчүүдийнхээ хайр, итгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Та бүгдийнхээ итгэлийг алдалгүй Улс, нутаг орныхоо нэрийг гаргахын төлөө хичээх болно” гэсэн юм.
 
МУГТ Э.Содномпэлжээ энэ онд олон улсын гурван тэмцээнд оролцож амжилт үзүүлээд байна. Тухайлбал, Энэ оны 2-р сард болсон ПараПауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, 5-р сард ПараПауэрлифтингийн  Европын дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, энэ сард ПараПауэрлифтингийн 2017 оны ДАШТ-нээс ийнхүү мөнгөн медаль хүртсэн. Тэрээр ирэх оны 2-р сард Арабын нэгдсэн Эмират Улсад болох ПараПауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гаргаад байгаа юм байна. Цаашлаад 2020 оны Токиогийн олимпд амжилт гаргах зорилт тавьж байгаа гэнэ. 
 
 
 
 
 
 

Эх сурвалж : Erdenet.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга