ХАРУМОФУЖИГИЙН АРААС ДАВААЖАРГАЛЫГ БАС ХӨӨХ ТУХАЙ АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ

2017-12-22  

"Монголчууд балмад, зэрлэг. Архи дарс хэтрүүлэн уудаг, согтохоороо ухаанаа алддаг. Бие биенээ алж хядахаас ч буцдаггүй зан авиртай. "Ийм нэгэн мессеж Япон орон даяар түгжээ.

Монголоос төрсөн сумогийн анхны их аварга Дагвадорж япон иргэнийг зодож танхайрснаас болж ид оргил үе дээрээ сумогийн ертөнцөөс хөөгдсөн. Тэгвэл гурав дахь их аварга Харумофужи Бямбадорж ч түүний зам мөрөөр орсон. Энэ удаа Харумофужи, Даваажаргал нар залуу бөх Такайнайвог харгис хэрцгий зодсон хэрэгт орооцолдсон. Харумофужи хэргээ хүлээн, уучлалт гуйсан ч, түүнийг японы нийгэм өршөөхгүй гэдгээ нэгэнт илэрхийлсэн.

Тэгвэл энэ хэрэг дуусаагүй аж. Харумофужигийн араас Даваажаргалыг байцаах, шалгах явц үргэлжилж байна. Асуудал улам гүнзгийрсэн байна. Аваргууд залуу сайн бөхчүүдийг "хашраах" үйл ажиллагаа явуулдаг байсан нь ил тод болсон байна. Такайнойво өмнөх башёд их аварга Даваажаргалыг өвдөг сөхрүүлсэн нь ийнхүү шийтгэл амсах шалтаг болсныг Японы цагдаагийн байгууллага олж тогтоосон тухай хэвлэлд бичиж эхэлжээ. Энэхүү зодооныг "шордсон" гол баатар нь Даваажаргал болохыг ил далд ярьж, бичиж байна. Түүний шургасны дагуу их аварга Харумофужи тэсвэр алдан залуу бөхийг зодсон байна. Харумофужи ч хөөгдлөө. Нөгөө залуу бөх ч ихээхэн гэмтэл аван хохирлоо.

Харин Даваажаргал ард нь гэмгүй үлдэх учиргүй гэж японы нийгэм шуугиж байна. Тэд үүний учир начир, үнэн мөнийг олж тогтоохыг Сумо бөхийн холбооноос шаардаж байна. Мөн Таканайвогийн зодуулсан хэрэг явдал нь Ичиножогийн асуудлыг сөхөхөд хүргэжээ. Нэг хэсэг Сумогийн ертөнцийн дараагийн ёкузана гэгдэж байсан Ичиножо ч ихээхэн дарамталсан, зодсон, "сайн барилдсаны төлөө шийтгэсэн" ташуур амсуулсан байх магадлалтай. Үүнийг шалгах, сумод дарамт, дэглэм тогтоосон Монгол их аваргуудаас салах нь зөв гэсэн уур амьсгал ч дэгджээ.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хак:Энэ жинхэнэ япон зан да тэнгэрт гартал хөөргөөд ганцхан алдаан дээр хорвоогоос арчиж хаяна аралтайгаа алга болморууд 2017-12-22
ZUVLEH AHNI:ZA AHNI CHAMD HELEED BAIGAA SHUU CHAMAIG UDEJ EHLEH YPON MONGOLIIN OLON TENGUUD BAIGAA :SAITUUDCH BAIGAA: UUNDL TEVCHEERTEI BAIJ :NEGCH UG DUUGRALGUI BAIJ ZUVHEN BELTGEL AMJILTAAL BODOOROI ZUV DUUGRSANCH BURUU BOLJ HUDELGEEN BURIIG CNINE BURUUTGAH BUU ONILCON BAINA SHUU: AMJILT 2017-12-23
Сайнсанаа:Сайхан нэр төрөө өөрсдөө л сэвтүүлэх юм даа 2017-12-23
Зоригоо:Алдар нэрийн оргилд хүрнэ гэдэг бол дураараа авирлах, дунд чөмгөөрөө жиргэх явдал биш ажээ. Монголд болболдог. Японд бол цэг тавьдаг ажээ 2017-12-23
Ганзориг:Даан ч нэг. Түрүүлчихээд. Энэ хоёрыг өршөөгөөч ухааны юм яриад байсан юм. 2017-12-23
Сүхээ:Тамирчдад хүч чадлаас гадна бас ухаан, дээр хүн чанар,бусдыг хайрлах сэтгэл хэрэгтэй. 2017-12-23
haha:chadahgui bol hoogdoj bai doo 2017-12-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?