С.ГАЛБАДРАХ ТИВИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ҮЗҮҮРЭЭС АТГААД АЛДЛАА

2017-12-23  

Монгол теннисчин тив, дэлхийн аваргын медальд хамгийн ойр очсон тохиолдол Японы Яйзу хотод энэ сарын эхээр зохиогдсон Ази Тивийн Ширээний Теннисний аварга шалгаруулах тэмцээний үеэр бүртгэгдлээ. Яйзу хот нь Токио, Нагоя хотын тэг дунд, Монголын чөлөөт, жудо, парагийн тамирчид бэлтгэлээ базаах гэрээтэй Шизока мужид оршдог юм байна гэж тус тэмцээнд оролцсон Баяржин тодотголоо.

Нийт 800 гаруй теннисчид 40, 50, 60, 70, 80 насны ангилалд өрсөлдсөнөөс Монголчууд 40, 50, 60 насны ангилалд оролцов.

Эрэгтэйчүүдийг ОУХМ, улсын 3 удаагийн аварга, 11 удаа финалдсан С.Галбадрах ахалж дэд мастер Баяржин, Ариунбаатар, Дөлбадрах, Зоригоо, Чинбаатар, Пүрэвээ, Өлзий, эмэгтэйчүүдийг улсын аварга Наранцацралт, мастер Сэргэлэн, дэд мастер Сарантуяа, Нарантуяа, Энхжаргал, Наран нар төлөөлөв. 

Нийтдээ 48 ширээ эгнүүлэн зассан спортын том цогцолборт сумогийн их аварга Даваажаргал болон монголын пара олимпийн тамирчдын зургийг хананд байрлуулсан нь дотно харагдаж байлаа гэж тус тэмцээний 60 насны ангилалд хүч, хурдаа сорьсон Сэргэлэн онцоллоо. "Галаагаа медальд хүрчихлээ л гэж бодсон. Хэсгээсээ 1-ээр гарч, нэг гоц мөргөөд, дараагийн даваанд Монголынхоо Баяржинг, улмаар 2 японыг унагаж, медалийн төлөө гурав дахь японтойгоо таарсан байсан. Эхний партыг 11:4, хоёрдахийг нь илүүрхэж 8:6 -аар хожиж явсан. Ингээд л Азийн аваргаас медальтай, баяртай буцах нь л гэж санасан. Харамсалтай нь илүүрхэж явсан хоёрдахь партиа алдсанаас болж тоглолт эргэсэн. Япон тоглогч бүрэн сэргэсэн. Ингээд л дараалан 3 хожигдсоноор хүрэл медалиа харамсалтайгаар алдсан" гэж тус тэмцээнд оролцсон Ариунбаатар С.Галбадрахын тоглолтыг дүгнэж хэлэв.

"Харамсалтай юм болсон. Сайн сайн япончуудтай ойр ойрхон угсран тоглосноос цуцсан нь нөлөөлчих шиг болсон. Өмнөхөөсөө арай сулхан япон байсан. Илүүрхэж явснаа л алдчихсан. Тун харамсалтай. Уул нь тивийн анхны медалиа эх орондоо авчирчих хүсэл тэмүүлэл их байлаа" гэж С.Галбадрах сэтгэгдлээсээ хуваалцав.

Ахмадын тэмцээнд сайн бэлдэж оролцвол медальт байранд шалгарах бололцоо байгааг ОУХМ Галбадрах маань ийнхүү үзүүлсэн байна.

 

 

 

Э.БАДРАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төрөө:Галаа ч махийна шүү 2017-12-23
Чинбат: Жинхэнэ тамирчин 2017-12-23
Гэрлээ:Бууж өгдөггүй Галаа гэдэг хүн дээ. Ямар сайндаа л.улсын аваргаар 11удаа финалдахав. 2017-12-23
Батаа:Бөхөөр бол Даян аварга юм даа. Дээр нь баc8 үзүүр нэмэгдэгэ 2017-12-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?