МАНЧЕСТЕР СИТИ-ГИЙН ПЕП БОЛ БУРХАН МЮ-ИЙН МОУРИНО БОЛ ЧӨТГӨР

2017-12-25  

Английн хөлбөмбөгийн ертөнцөд Пеп Гваридиологоос өмнө хөл тавьж, байр сууриа олсон байсан Моуриногийн байр суурь нэгэнт ганхжээ. Челси түүнийг явуулсан. МЮ өнгөрсөн жил эхний 4-т ч багтаж чадаагүй. Энэ жил түрүүлнэ гэсэн амлалт нь үлгэр болох дөхөж байна.

Хамгийн сүүлд Лэйстэрсити багтай 2:2-оор МЮ тэнцэх зуур Манчестер Сити 4:1-ээр Боурмоутыг хожиж 13 оноогоор бүр тасарсан. Пеп зөвхөн тоо хөөдөггүй, гоё үзүүштэй тоглолт үзүүлж, хөгжөөн дэмжигчдээ баярлууулна гэдэгтээ хүрч байна. Өнөөдөр Пеп бол бурхан юм гэж европын олон орны хэвлэлд бичиж байна. Тэр нэг ч хожигдолгүй, 2-хон тэнцэж, 17 дараалан хожиж, Английн Премьер Лигийн түүхэнд нэгэн дээд амжилт тогтоогоод байна.

2018 онд Английн аварга болох нь нэгэнт ойлгомжтой болж байна гэж шинжээчид нэгэн дуугаар дүгнэж байна. -Манчестер Сити баг 2018 онд Аваргуудын Лигэд түрүүлж мэдэх багийн нэг гэж Месси нэрлэлээ. -Манчестер Сити багийг харахад яг л Барселонаг санагдуулах болов. Тоглогч нь ч , тоглолт нь ч гэж Шави Алонсо Испанийн хэвлэлд ярилцлага өгөхдөө мөн онцоллоо. Энэ бүхний ард ганцхан хүний тухай ярьж байна. Тэр бол дэлхийн хамгийн өндөр үнэтэй, аугаа их дасгалжуулагч Пеп Гвардиолла юм.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?