“АСАШЁОРЮҮГ УНАГААГААД 10 САЯ ИЕН” НЭВТРҮҮЛГИЙН НЭГ ӨРСӨЛДӨГЧ НЬ ХОЛИМОГ ТУЛААНЧ БОБ САПП

2017-12-26  

"ABEMA TV”-гийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний "Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн зар аль эрт тавигдсан. Тус телевизээс өнгөрсөн тавдугаар сард хийсэн "Мэргэжлийн боксчин Камэдаг ялбал 10 сая иэн” анхны нэвтрүүлэг тун их амжилт олсон байна. Нэг энгийн залуу Камэдаг бараг ялах дөхсөн аж.

Харин энэ удаад Асашёорюүд тун хатуу өрсөлдөгчид таарах бололтой гэж спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна. Асашёорюүг дохёноос түлхэн гаргаж, шагналын мөнгө авахын тулд эхлээд тамирчин биш жирийн 5 залуу хүчээ сорино. Харин тэдний дараа VIP өрсөлдөгчид гарч ирэх бөгөөд "ABEMA TV”-гээс зарласан анхны VIP өрсөлдөгч нь Америкийн холимог тулаанч Боб Сапп байлаа. Сапп бол америк хөлбөмбөг тоглож байсан, бие бялдар томтой тамирчин тул Их аваргыг дохёноос түлхэн гаргах магадлалтай гэж зарим шинжээч үзэж байна.

Дахиад хоёр VIP өрсөлдөгч гарч ирэх ч тэдний нэрийг дараа зарлахаар болжээ. Тэд жүдо, регби, чөлөөт бөхийн тамирчид байх магадлалтай. Ингэснээр манай аварга нийт найман хүнтэй барилдахаар болжээ. "Асашёорюүг унагаагаад 10 сая иен” тэмцээний дүрэм "Харитэ алгадах мэх хийхгүй”, "Тачиай дээр зайлахгүй”, "Тохойлдож мөрлөхгүй” гэсэн гурван дүрмээс бусад нь мэргэжлийн сумотой ижилхэн дүрмээр явагдах юм.

 

 

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЛБОО:бух шиг айхтар амьтан байнаа 2017-12-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?