ТОП ТЕННИСЧИДИЙН БООЦООТ ТЭМЦЭЭНД ЭРДЭНЭБАЯР ТҮРҮҮЛЭВ

2017-12-27  

Монголын Ширээний Теннисний Холбоо топ теннисчидийнхээ чансааг сорих зорилгоор бооцоот тэмцээн зохион байгууллаа. - Хамгийн гол нь энэ жил хоёр залуу тамирчныг Холбооноос зохион байгуулж гадаадад сургасан. Ч.Эрдэнэбаярыг Солонгос улсад 30 хоног шигшээ багт нь бэлдүүлсэн бол Мөнхзоригийг Хятад улсад удаан хугацааны сургалтад хамруулсан. Аль аль нь нутагтаа ирсэн завшааныг ашиглаж үлдсэнтэй нь сорьж, тэдний хэр өссөнийг харах зорилготой энэхүү бооцоот тэмцээнийг хийлээ гэж дүгнэж болохоор байв. Холбооны ерөнхийлөгч Гантулга ч тоглолтыг эхнээс нь дуустал үзлээ.

Тэмцээнд улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, хошой аварга Б.Билэгт нараас бусад нь оролцсон. ( Лхагвасүрэн АНУ-ыг зорьсон, Билэгт ажил давхацсан байна) Улсын хошой аварга Баярмагнай, Бэгз, улсын аварга Энхсайхан, улсын аваргын мөнгөн медальт спортын мастер Эрдэнэбаяр, улсын аваргын хүрэл медальт дэд мастер Чулуудай, Батдэлгэр болон дэд мастер Мөнхзориг, Чинзориг, Баатарсайхан, Ариунболд, жижиг Баярмагнай, Лхагва-Эрдэнэ нар гурван хэсэгт хуваагдаж тоглосон. Хэсгээс Я.Бэгз, Ч.Эрдэнэбаяр, Лхагва-Эрдэнэ нар нэгээр гарч, хоёроор гарсан Баярмагнай, Чинзориг, Ариунболд нарыг сугласан. Ч.Эрдэнэбаяр 3:1 Баярмагнай, Я.Бэгз 3:1 Чинзориг, Лхагва -Эрдэнэ 3:0 Ариунболдыг тус тус хожсоноор аваргын төлөө тойргоор тоглов. Лхагва-Эрдэнэ хоёуланд нь хожигдож, Эрдэнэбаяр 3:2 Бэгзийг буулган авснаар энэ оны хамгийн төгсгөлийн бооцоот тэмцээнд өнгөлж, 400,000 төгрөгийн шагнал хүртлээ. Хүлээж байснаас Мөнхзориг тааруу тоглож, хэсгээсээ ч шалгарч чадсангүй. Шалтгаан нь, урд хөршид Ниттаки бөмбөгөөр дасгал хийдэг, ниттакигаар тэмцээнд тоглодог бол Юнхее бөмбөгөөр анх удаа тоглосон нь тоглолтыг нь эвдсэн байх магадлалтай гэж теннис сонирхогчид дүгнэв.

Эрдэнэбаярын хувьд эрс өссөн, хурд, хүч, техникээр бусдыгаа илүүрхэж хожлоо гэж тэмцээнийг сонирхсон Мэргэн дасгалжуулагч дүгнэлт хийв. Ийнхүү топуудын дундах бооцоот тэмцээн өндөрлөж, өнөөдөр нийт теннисчид шинэ жилийн цэнгүүнээ хийнэ. 

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?