ГОЛДЕН СТЭТ, ХЬЮСТЕН РОКЕТСЫГ ТАЛБАЙД НЬ БУУЛГАЖ АВЛАА

2018-01-05  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр хоёр тоглолт явагдлаа. Аваргаа хамгаалагчид энэ өдөр Хьюстэн Рокетсын “Тоёото центр” аренад зочилж дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдсний эцэст 124:114-өөр буулгаж авлаа. Голден стетээс талбайн жанжин Стефен Карри гялалзаж 29 оноо авч багаа хожилд хөтөлжээ.

Тэрээр холын зайнаас 10 удаа шидэж дөрвийг нь оноо болгосон. Мөн Дрэмон Грийн үүргээ сайн гүйцэтгэж 17 оноо, 14 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трибл дабл хийжээ.

Харин Хьютэн Рокетсоос мэргэн бууч Эрик Гордон 30 оноо авч багаа тэргүүлсэн.  Үүнээс гадна холбогч Крис Пол 28 оноо авсан ч баг нь ялагджээ. Энэ өдөр Кевин Дюрант тоглоогүй юм. Ингэснээр Горден Стэт 31 дэх хожлоо байгуулсан бол Хьюстн Рокетс улирлын щсдэх ялагдлаа хүлээлээ.

Оклахома сити тандр Лос Анжелс Клиперс багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?