НЭМҮТ-ИЙН ЗАХИРАЛ Б.ЦОГТБААТАР, МХЕГ-ЫН ДЭД ДАРГА Г.СУГАРБАТ НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018-01-05  

НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа Arslan.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат нар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хамтарсан тандалт судалгаа, хяналт шинжилгээ зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.

НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа Arslan.mn

Арга хэмжээнд НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга О.Нандин-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд нар оролцлоо. Энэхүү санамж бичгийн хүрээнд хүний ажиллах, амьдрах, суралцах болон хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийг илрүүлэх, бууруулах,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, орчны эрүүл мэндийг дэмжих ажлыг хэвлэл мэдээллийн салбарт хамтран зохион байгуулах юм.

НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа Arslan.mn

Нийгмийн мэдээллийн сүлжээнд иргэдэд зориулсан зөвлөмж, сэрэмжүүлэг, сурталчилгааны мэдээллийг шторк, инфограф, постер, харандааны түүх хэлбэрээр нийгэмд түгээх ажлыг хамтран зохион байгуулж, харилцан дэмжлэг үзүүлэх,  нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед мэдээллийг шуурхай солилцох, хамтарсан баг томилох, хамтарсан шийдвэр гаргах зэрэг олон ач холбогдолтой аж.

НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа Arslan.mn

НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?