ВИРЖИЛ ВАН ДИК ДЕБУТ ТОГЛОЛТОНДОО ГООЛДОЖ БАГАА ХОЖИЛД ХӨТӨЛЛӨӨ

2018-01-06  

ФА кап цомын тэмцээний гуравдугаар шатны эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ шатанд Английн лигийн 18 удаагийн аварга Ливерпүүл нэг хотын баг болох Эвертоныг Анфилд рөүд цэнгэлдэхдээ хүлээн авч 2:1-ээр ялалт байгуулж дараагийн шатанд шалгарав.

Тоглолтын эхний гоолыг Ливерпүүлийн багийн  ахлагч Жемс Милнер торгуулийн цохилтоос оруулсан бол тэнцээний гоолыг хоёрдугаар үеийн 67 дахь минутанд Гилфи Сигурдсон оруулсан. Харин Улаануун төлөө анх удаа талбайд гарсан Виржил Ван Дик 84 дэх минутанд мөргөж гоолдсноор багтаа хожил бэлэглэлээ.

Тэрээр Ливерпүүлийн түүхэндэх хамгийн үнэтэй наймаа болж 75 сая фаундаар Улаануудтай нэгдээд байсан.

Энэ шатанд Манчестер Юнайтед Дери Контиг Хесе Лингард, Ромелу Лукаку нарын гоолоор буулгаж авсан.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?