30 САЯЫН БООЦООТОЙ ХАЛЗ БАРИЛДААН БОЛНО

2018-01-07  

“Рояал” болон “Малчин” телевизүүдээс 30 сая төгрөгийн бооцоотой улсын аварга арслан цолтнуудын халз барилдааныг энэ сарын 20-нд “АСА” циркид зохион байгуулахаар боллоо.

Энэ удаагийн бооцоот барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Түвшинбаяр нарын тэргүүтэй шилдэг 16 хүчтэн оролцохоор болжээ. Одоогоор барилдах бөхчүүдийн нэрс бүрэн тодроогүй байна.

Бооцоот барилдааны нэгдүгээр тойрогт нэг бөх сугалаагаар гурав барилдах бөгөөд гурван даваа авсан бөхчүүд хоёрдугаар шатанд шалгарах аж. Хоёрдугаар шатанд гурван даваа авсан нэг бөх шагналын гурван сая төгрөг гардах юм.

Энэ үеэр чөлөөт болон жүдо барилдааны дэлхийн шилдгүүд хоорондоо гурван сая төгрөгийн төлөө  барилдах юм. Барилдааны билет энэ сарын 10-наас худалдаанд гарах юм.   

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?