БУЛГАНЫ Э.ЭНХ-АМГАЛАН АНХ УДАА ТҮРҮҮЛЭВ

2018-01-07  

Увс аймгийн Тэс сумын харьяат, самбо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Нямжавын Мөнхжаргалын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон хүчит  256 бөхийн барилдаан монгол бөхийн өргөөнд явагдлаа.

Хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Ө.Сүхбат, Д.Тангад, С.Ариунбилэг нараар ахлуулсан барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэбилэгийн Энх-Амгалан найм даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн хурц арслан Дамбын Тангад үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд”  дэвжээний бөх арслан Нямпүрэвийн Батсайхан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай” дэвжээний бөх аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал нар шалгарлаа.

Бөхийн барилдааны нэгийн даваанд Завханы сумын заан Б.Батбаатар, Булганы аймгийн арслан Г.Ганбаатарыг өвдөг шороодуулсан бол Хэнтийн Д.Алтанцоож Ховдын аймгийн заан Г.Хишигбатаар нэг давжээ. Харин зүүний манлай хурц арлсан Ш.Мөнгөнбаатар дөрвийн даваанд Ховдын сумын заан Ц.Төмөрцоожид тахим өгчээ.

Гурав болон Дөрвийн даваа

1. а/а Ш.Мөнгөнбаатар - с/з Ц.Төмөрцоож
2. а/а Д.Тангад - а/н Б.Чинбат
3. а/а С.Ариунбилэг - а/х Х.Энхчулуун
4. а/а Б.Мижидсүрэн - а/х М.Адъяахүү
5. а/а А.Отгонбаатар - а/з Э.Энх-Амгалан
6. а/а Б.Хашбат - а/з Ч.Эрдэнэсайхан
7. а/а Н.Батсайхан - а/з Б.Түмэндэмбэрэл
8. а/а Б.Тайван - а/а Э.Ууганбаяр
9. а/а Д.Амаржаргал - а/а Ж.Алтаншагай
10. а/а Б.Хадбаатар - а/а Т.Ядамсүрэн
11. а/а Д.Ариунмөрөн - а/а Ю.Пүрэвжаргал
12. а/а Т.Пүрэвсүрэн - а/а Б.Хаш-Эрдэнэ
13. а/а Б.Бат-Амгалан - а/а Ц.Цогт-Эрдэнэ
14. а/а Н.Мустафа - а/а Н.Жаргалбат
15. а/а Б.Батдорж - а/а Ц.Мөнхбаяр
16. а/а Л.Жамбал - а/а М.Еркебулан

Тавын даваа

1. а/а Д.Тангад - а/з Ч.Эрдэнэсайхан
2. а/а Н.Батсайхан - а/а Ю.Пүрэвжаргал
3. а/а Д.Амаржаргал - а/х Х.Энхчулуун
4. а/а Т.Пүрэвсүрэн - а/х М.Адъяахүү
5. а/а Б.Бат-Амгалан - а/а Л.Жамбал
6. а/а Ц.Мөнхбаяр - с/з Ц.Төмөрцоож
7. а/а Н.Жаргалбат - а/а Т.Ядамсүрэн
8. а/а Э.Ууганбаяр - а/з Э.Энх-Амгалан

Зургаагийн даваа

1. а/а Д.Тангад - а/а Л.Жамбал
2. а/а Н.Батсайхан - а/а Ц.Мөнхбаяр
3. а/а Д.Амаржаргал - а/а Т.Ядамсүрэн
4. а/а Т.Пүрэвсүрэн - а/з Э.Энх-Амгалан

Долоогийн даваа

1. а/а Д.Тангад - а/а Д.Амаржаргал
2. а/а Н.Батсайхан - а/з Э.Энх-Амгалан

Наймын даваа

1. а/а Д.Тангад - а/з Э.Энх-Амгалан
/үзүүр/ /түрүү/

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?