РОМА АТЛАНТАГ ДИЙЛСЭНГҮЙ

2018-01-08  

Италийн хөлбөмбөгийн дээд лигийн 20 дугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд явагдлаа.

Энэ тойргийн онцлох тоглолт Рома болон Аталанта багуудын хооронд явагдаж Атланта Ромаг 2:1-ээр буулгаж авчээ. Тоглолтын эхний үед Атлантагаас  Андрес Корнелис, Мартен Де Рөөн нар гоолдож багтаа давуу тал авчирсан.

Харин нэгдүгээр үеийн төгсгөлд Мартин Дее Рөөн улаан картаар торгуулж талбайг чөлөөлж багаа хүнд байдалд оруулсан. Талбайд хүн илүү  үлдсэн  Рома илүү довтолсон тоглолт үзүүлж энэ нь 56 дахь минутанд үр дүнгээ өгч Босни довтлогч Эден Жеко гоол оруулсан. Харин үлдсэн хугацаанд Атланта найдвартай хамгаалсан тоглолт үзүүлж хожил байгуулсан юм.  Атланта 30 дахь оноогоо авч хүснэгтийн долоодугаар байр луу дэвшсэн бол Рома ялагдал хүлээж 39 оноотойгоор хүснэгтийн тавдугаарт жагсаж байна.

Мөн энэ тойрогт Интер Милан болон Фиорентина багууд тоглож 1:1-ээр тэнцжээ.  Тоглолтын хоёрдугаар үеийн 55 дахь минутанд  Мауро Икарди гоолдож Интер Миланд тэргүүлэл авчирсан ч нэмэлт цагийн 91 дэх минутанд Живони Симоне тэмцээний гоолыг оруулжээ.

Италийн “Сери А”  лигийг 20 тойргийн дараах байдлаар Наполи 51 оноотой тэргүүлж байгаа бол Ювентус 50 оноотой, Интер Милан 42 оноотойгоор удаалж байна. Аваргуудын лигийн долоон удаагийн аварга АЦ Милан 28 оноотой хүснэгтийн аравдугаарт жагсаж байна.

20 дугаар тойргийн тоглолтуудын үр дүн

Беневенто 3:2  Самподориа

Женао 1:0 Сасуоло

Наполи 2:0 Верона

Ювентус 1:0 Каглиари

Удинезе 1:1 Чевио

Лацио 5:2 СПАЛ

Торино 3:0 Болониа

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?