ХЭНТИЙН Г.АМАРСАНАА, ДОРНОГОВИЙН Э.ОДГЭРЭЛ НАР ТҮРҮҮЛЛЭЭ

2018-01-08  

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.

Нийт 120 гаруй шатарчин оролцсоноос эрэгтэй ангилалд Хэнтий аймгийн Батширээт сумын Г.Амарсанаа түрүүлж, МУИС-ийн оролцогч Г.Бат-Эрдэнэ дэд байр, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог гуравдугаар байр эзэллээ.

Харин эмэгтэй ангилалд Дорноговь аймгийн шатарчин Э.Одгэрэл алт, Нийслэлийн БЗД-ийн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль хүртэв.

Эмэгтэй ахмад шатарчны тусгай шагналыг 63 настай М.Жаргалсайхан хүртсэн бол эрэгтэй тусгай шагналын эзнээр 66 настай Б.Дүүрэнбаяр тодорлоо.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Тэмцээний ерөнхий шүүгч, ОУ-ын шүүгч Г.Алтан-Оч, МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Б.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч Б.Баярмагнай, МШХ-ны дэд ерөнхийлөгч, тэмцээн зохион байгуулах хорооны дарга Г.Даваахүү нар оролцож, нийт шатарчиддаа баяр хүргэв.

Энэ жил эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчдад “Дэд мастер”-ын цол олгохоор боллоо. Мөн энэхүү цолыг олгохоос гадна эрэгтэй, эмэгтэй аваргуудад шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгож, тэмцээнд явах зардлыг зохион байгуулагч хариуцах юм.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?