ЧИГАГО БУЛЛС МИРОТИЧЫГ СОЛИЛЦООНД ОРУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

2018-01-09  

Чикаго Буллс баг Испани довтлогч Никола Миротичийг солилцоонд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Түүнтэй байгуулсан гэрээ нэгдүэгээр сарын 15-нд дуусах бөгөөд өөрийнх зөвшөөрөлгүй солилцоонд оруулах боломжгүй юм.

Өнгөрсөн аравдугаар сард багийн довтлогч Бобби Портистой үүсгэсэн маргаанаас хойш түүний нэр солилцоонд орох хамгийн эхний нэр болон яригдаж эхэлсэн. Тэр үед үүссэн маргаанаас болж Бобби Портис найман тоглолтоор торгуулсан бол Никола Миротич нүүрэндээ авсан бэртлийн улмаас улирлын эхний 23 тоглолтыг өнжсөн билээ. Гэвч бэртлээс эргэн ирснийхээ дараа Миротич 17.4 оноо, 7.0 самбараас бөмбөг авалт дунджилж, сэлгээнээс багтаа хамгийн их ашиг тусыг өгч байгаа билээ. Миротич ирэх улиралд гэрээ ёсоор $12.5 сая долларын цалин авна. Хэдийгээр цалиндаа хүрсэн сайн тоглолт үзүүлж байгаа ч багийн ирээдүйд тооцогдож байгаа Зак Лавиныг авч үлдэхийг хүсвэл эртнээс цалингийн цэсээ сулласан нь зөв шийдвэр болно гэж аналистууд үзэж байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?