ДЭЭД ЗИНДААНД МОНГОЛЫН ЗУРГААН СҮМОЧ ХҮЧ ҮЗНЭ

2018-01-10  

Оны эхний Хацү башё ирэх Ням гарагт эхэлнэ. Нэгдүгээр сарын тэмцээнд Монголын 22 сүмоч хүч үзэхээр банцүке гарчээ. Үүнээс дээд зиндаанд зургаа нь хүч үзэхээр болжээ.

Зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал, барууныг ёкозүна Кисеносато манлайлахаар банцүкед бичсэн байсан. Гэтэл сүүлийн үеийн мэдээгээр дэвжээнүүдийн хамтарсан бэлтгэлд Кисеносатогийн биеийн байдал тун муу байгаа учир зодоглох эсэх нь эргэлзээтэй байна. Тэрээр аварга Какүрюү, озеки Гэйдо нартай зургаа барилдаж ердөө хоёр даваа авчээ.

Монгол сүмочдоос Ичиножёо магеширагийн зүүний нэгээс босох бол Араваши Э. Дөлгөөн дөрөв, Чёошома Г.Мөнхсайхан долоод бичигджээ. Нэгэн цагт озеки цолтой байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ магеширагийн 10-т жагссан байна.

Их аварга Хакүхо ёкозүна цолтойгоор 63 дахь башёдоо зодоглоно. Энэ нь алдарт аварга Китаноүмитэй эн зэрэгцсэн гэсэн үг. Харин дараагийн тэмцээнээс энэ тоо 64-т хүрвэл Хакүхо мэргэжлийн сүмогийн бас нэг рекорд амжилтын эзэн болох юм.

Харин гол дуулианы эзэн Таканоива Баасандорж жүрьёо зиндаанд хүч үзнэ. Энэ зиндаанд Миторюү Б.Төрболд, Даншёохо Р.Шижирбаатар дэвшин орж иржээ.

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?