ДЭРЭН 10 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2018-01-10  

ОХУ-ын Улаан-Үүд хотноо жил бүрийн эхний долоо хоногт зохиогддог "Кубок Горсовета" тэмцээн 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний финалын тоглолтонд Москвагийн Спартак клубийн 7 тамирчдаар хүчээ зутаатгасан Улаан-Үүд хотын "ЛАРА" клуб Москвагийн "КПРФ-2" клубүүдийн хооронд болоход 2:0 харьцаатай хожигдож явсан "ЛАРА" клуб 2-р үед эргэн ирэлт хийж 4:2 хожиж удаан алдаад байсан аваргын цомоо эргүүлэн авлаа.

Манай "Дэрэн" клубийн хувьд нийт 6 тоглолт хийснээс 2 хожиж 4 хожигдон 10-р байр шалгарсан юм. Монголынхоо футзалын дархан аваргууд болон "Унаганууд" клубийг "Кубок Горсовета" тэмцээнд 3:1 харьцаатай хожсон нь бас нэгэн амжилт байлаа.

Тэмцээний эхний 12 байрт шалгарсан багууд:

1 Лара (Улан-Удэ)

2 КПРФ-2 (Москва)

3 Безопасность (Иркутск)

4 Салют (Ангарск)

5 ИрАэро (Иркутск)

6. Гранд-Байкал (Ангарск)

7. Байкал АвтоТрак (Улан-Удэ)

8. ИЭРП-Сантэл (Иркутск)

9 КПРФ РБ(Улан-Удэ)

10. Дэрэн (Монголия)

11 Унаганууд (Монголия)

12 Лара-2 (Улан-Удэ)

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?