Английн хөлбөмбөгийн холбооны цомын “Караба кап” тэмцээний их шөвгийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ удаа Лондоны Челси, Арсенал багууд тоглож 0:0-ээр тэнцжээ.
Энэ тоглолтонд Челсгийн довтолгоонд Испани довтлогч Алваро Морато тоглосон бол Арсеналаас Александр Лаказетт довтолгоонд тоглов. Тоглолтын эхнээс Челси илүү довтолж тоглож байсан ч хаалгагч Оспина сайн хаалгаа найдвартай манаж байсан.
“Их буучид” сөрөг довтолгоо хэд хэдийг өрнүүлж байсан ч Лаказет боломжуудаа ашиглаж чадаагүй. Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 25-нд явагдана.
Хагас шигшээгийн нөгөө тоглолт Манчестер сити Бристол сити багуудын хооронд явагдаж 2:1-ээр Манчестер сити илүүрхсэн байна.
Д.НЯМАА