ОСГОЛТ

2018-01-12  

Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд цас мөсний баяр, замд машин эвдрэх, малын эрэлд явах, согтуу явах, шөнө оройтож алсын замд гарах ууланд авиралт хийх зэрэгт анхаарал болгоомжгүй явснаас осгож байна.

Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн халуун буурч, бүх эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гарахыг хэлнэ. Хүн -1 хэмийн хүйтэнд удаан хугацаагаар хоол ундгүй байхад осгож эхэлнэ. Хүйтэн салхи шуурга, мөн их хүйтэнд осголт маш хурдан явагдана.

Осголтын үед илрэх шинж тэмдэг :

Биеийн температур 33 градус хүртэл буурах, 30 градусаас доош болоход ухаан алдана. Даарч чичирч, арьсны өнгө цайна. Булчин суларч, хөдлөхөд бэрхшээлтэй болох, ухаан санаа самуурдаг. Гар хөлийн хурууг атгаад суллахад цайралт хэвээр байх бол осголт эхэлсний шинж.

Осголт сэргийлэх :

Цаг агаарын нөхцөлд тааруулан дулаан хувцаслах, биеийн дулаан ихэвчлэн толгойгоор алддаг тул тогтмол малгай, ороолт өмсөж, бариу чийг татдаг гутал, чийгтэй хувцас өмсөхгүй байх. Хүйтний улиралд согтууруулах ундаа хэрэглэхгүй болохгүй. Хүнд илчлэг сайтай хоол хүнс хэрэгтэй.

Осголтын үед үзүүлэх анхны тусламж :

Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй байх, ухаантай байвал халуун бүлээн шингэн уулгах, гар хөлийг биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /чих, хамар, хацрыг дулаан гараар барьж дулаацуулах/. Хөлдсөн гар, хөлийг 36.5-37.0 температуртай бүлээн усанд дүрэх, цэвэр боолт хийж, чийгтэй хувцсыг тайлж, дулаан хөнжлөөр хучих хэрэгтэй.

 

 

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга