Ц.ДАШДОРЖИЙН ҮЕД ГАРГАСАН "СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХЯЗГААРЛАГМАЛ ЖУРАМ" ГЭГЧЭЭР 7 ГАЗАРТ ЛИЦЕНЗ ОЛГОЖЭЭ

2018-01-12  

Өмнөх засгийн газрын үед буюу УУХҮ-ийн сайдаар Ц.Дашдорж ажиллаж байхдаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамыг өөрчлөх 40-р тогтоол гэгчийг гаргасан байдаг. Ингэхдээ "Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсвэл хууль бус олборлолтод өртсөн талбайтай давхцалтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно" гэж өөрчилжээ. Харин энэ журмын өөрчлөлтөөр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 7 газарт тусгай зөвшөөрөл олгосон байна.

Өөрөөр хэлбэл, орон нутаг нь газраа хамгаалж тусгай хэрэгцээнд авчихсан байхад энэхүү журам гэгчээр далайлган ухах боломж бүрдүүлсэн хэрэг.

 

Уг нь хуулиндаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт лиценз олгохыг хориглосон байдаг ч хуулиасаа давсан журмаар ийнхүү лиценз олгосон байдаг. Тиймдээ ч эдгээр олгосон лицензүүдийг эсэргүүцэн нутгийн иргэд тэмцсээр байгаа юм. Харин энэ журмыг цуцлуулах тал дээр анхаарч ажиллаж байгааг УУХҮ-ийн сайд нь онцоллоо. Мөн АМГТГ ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ЧОНО БОРООНООР ГЭГЧИЙН ҮЛГЭР БОЛЖ ДЭЭ 2018-01-12
Doogii:hiisen n unen bol shiitgelee avah n zuv.****lga ****lga !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2018-01-12
ZOCHIN:MALCHIDIIG GAZARGVI BOLGOSON DASHDORJ MAH IDDEG L BH DAA NOVSH 2018-01-12
Энхээ:салбарын сайд өмнөх сайдын ****ан шалбааг дээр унаж дээ хөөрхий... 2018-01-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?