АМАН ЗОХИОЛЫН ӨВ САНГААС НЭВТРҮҮЛЭГ ХИЙЖ ЭХЭЛНЭ

2020-09-08  

  Монгол Улсын Eрөнхийлөгчийн дэргэдэх Eрөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл нар эх хэлээ хамтран хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Тус санамж бичгийн хүрээнд, монгол хэлний аялгуу угсаатны бүлгийн хэв шинжийг харуулсан танин мэдэхүйн болон Монголын аман зохиолын өв сангаас хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлгүүд хийх, монгол бичгийн хэрэглээг дотоод гадаадад сурталчлан таниулах, цахим мэдээллийг монгол бичиг болон кириллээр зөв бичих, нийтийн эх хэл, соёлын өвийн боловсролыг сайжруулах зорилгоор аян өрнүүлэх, яриа болон бичвэр таних программыг радио телевизэд нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ.

  Нийгэмд тулгамдаад байгаа зөв бичих дүрмийн журамлах толь бичиг хэвлэгдсэн. Тэгснээр олон нийтийн дунд зөв бичих мэдлэг нэлээд цэгцэрсэн хэдий ч олон нийтийн /сошиал/ сүлжээнд ялгаатай бичсээр байна. Уг толь бичгийн дагуу телевизийн нэвтрүүлэгт гарч буй буруу, зөрүү бичвэрүүдийг журамлах талаар бид санал бодлоо нэгтгэнэ. Үндэсний телевиз энэ цагаас эхлэн монгол хэлний тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр бидэнтэй санал нэгдлээ гэж хэлэв.

 Санамж бичгийг өнөөдрөөс эхлэн ажил хэрэг болгоно. Радио телевизийн ажилчдыг монгол бичгээр цахим орчинд дүрмийн дагуу бичиж хэвшүүлэн, дагаж мөрдүүлэх ажлыг эхлүүлнэ гэж МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл хариу барилаа. Ийнхүү Монгол бичгийн зөв бичих дүрмийг баримталж эхлэхээ МҮОНРТ-ийн уран бүтээлчид амлалаа.
 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
azaa:Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.до****ын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 до****ын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 до****аар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа. 2025-04-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?