ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ОЙД Ө.БАТ-ОРШИХ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-01-14  

Шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин, Б.Бат-Өлзий, М.Бадарч, О.Хангай нараар магнайлуулсан 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат, Алдар СХ, БХИС, Увснуур дэвжээний бөх улсын шинэ гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, Булганхангай дэвжээний бөх, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат үзүүрлэв. 

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн аймгийн харцага Д.Пүрэвдорж нар шалгарсан.

Энэ өдөр ойрын барилдаануудад зодоглоогүй улсын харцага О.Хангай барилдаж хоёрын даваанд аймгийн начин Л.Энхсаруулд тахим өгөв. Түрүү зүүний манлай улсын арслан Н.Батсуурь гурвын даваанд аймгийн арслан О.Баярхүүд унажээ. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн даваанд аймгийн харцага Д.Пүрэвдоржид тахим буулгасан байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СОНИРХОГЧ:ҮЗҮҮШТЭЙ САЙХАН БАРИЛДААН БОЛЛОО 2018-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?