Ц.ЦОГБАДРАХ, Б.ЗОРИГТБААТАР НАР АНХ УДААГАА УЛСЫН АВАРГА БОЛЛОО

2018-01-14  

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах  эрэгтэйчүүдийн 49 дэх удаагийн  тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж явагдлаа.

 Энэ өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97 кг, эмэгтэйчүүдийн  50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорсон.

Энэ өдрийн хамгийн сонирхолтой барилдаан 74 кг-ын жинд өрнөлөө. Гавьяат тамирчин Г.Мандахнаран шигшээ барилдаанд З.Сумъяабазарыг 11:0 буюу оноогоор цэвэр ялж, улсын аваргын ээлжит түрүүгээ хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 74 кг- гавьяат тамирчин Г.Мандахнаран улсын аварга шалгаруулах тэмцээнд долоо дахь удаагаа түрүүллээ. Тэрээр финалын барилдаанд Арслан клубийн тамирчин З.Сумьяабазарыг ялсан.

57 кг-д Алдар спорт хорооны залуу мастер Ц.Цогбадрах шигшээ барилдаанд ОУХМ Төгсийг ялж анх удаагаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.

Мөн   97 кг-ын жинд шинэ аварга төрсөн. Энэ жингийн шигшээ барилдаанд ОУХМ  П.Өсөхбаатар “Хангай” клубийн залуу тамирчин   Б.Зоригтбаатар нар шалгарсан. Барилдаан өрсөлдөөнтэй явагдаж 6:4-өөр Б.Зоригтбаатар ялж 23 насандаа улсын аварга боллоо.

Та бүхэнд тэмцээний аваргуудыг танилцуулъя.

57 кг: (25 бөх)

  • Алтан медаль: Ц.Цогбадрах (Алдар)
  • Мөнгөн медаль: Б.Төгс (Төгс)
  • Хүрэл медаль: Б.Түмэнцогт (Хасумегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)

74 кг: (23 бөх)

  • Алтан медаль: Г.Мандахнаран (Алдар)
  • Мөнгөн медаль: З.Сумъяабазар (Хангарьд)
  • Хүрэл медалийн төлөө: Г.Идэрхүү (Аваргууд академи), Б.Батсүх (Хасумегастарс)

97 кг: (15 бөх)

  • Алтан медаль: Б.Зоригтбаатар (Мэргэд Хангай)
  • Мөнгөн медаль: П.Өсөхбаатар (Хилчин)
  • Хүрэл медаль: Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд)

ЭМЭГТЭЙ:

50 кг: (15 бөх)

  • Алтан медаль: Э.Нарангэрэл (Хангарьд)
  • Мөнгөн медаль: Ц.Намуунцэцэг (Хасумегастарс)
  • Хүрэл медаль: С.Энхтунгалаг (Төгс), Н.Анударь (Аврагч)

57 кг: (12 бөх)

  • Алтан медаль: А.Батцэцэг (Хасумегастарс)
  • Мөнгөн медаль: Б.Энхтүвшин (Аврагч)
  • Хүрэл медаль: П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг: 7 бөх

  • Алтан медаль: Ш.Түмэнцэцэг (Хилчин)
  • Мөнгөн медаль: М.Хишигмаа (Хүч)
  • Хүрэл медаль: Х.Мөнхтуяа (Цастын барс), Э.Даваанасан (Алдар)

72 кг: (11 бөх)

  • Алтан медаль: О.Насанбурмаа (Женко)
  • Мөнгөн медаль: З.Болортунгалаг (Хангай хайрхан)
  • Хүрэл медаль: Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)

50 кг: (15 бөх)

  • Алтан медаль: Э.Нарангэрэл (Хангарьд)
  • Мөнгөн медаль: Ц.Намуунцэцэг (Хасумегастарс)
  • Хүрэл медаль: С.Энхтунгалаг (Төгс), Н.Анударь (Аврагч)

57 кг: (12 бөх)

  • Алтан медаль: А.Батцэцэг (Хасумегастарс)
  • Мөнгөн медаль: Б.Энхтүвшин (Аврагч)
  • Хүрэл медаль: П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг: 7 бөх

  • Алтан медаль: Ш.Түмэнцэцэг (Хилчин)
  • Мөнгөн медаль: М.Хишигмаа (Хүч)
  • Хүрэл медаль: Х.Мөнхтуяа (Цастын барс), Э.Даваанасан (Алдар)

72 кг: (11 бөх)

  • Алтан медаль: О.Насанбурмаа (Женко)
  • Мөнгөн медаль: З.Болортунгалаг (Хангай хайрхан)
  • Хүрэл медаль: Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZAGDAA:MANAI ZALUUCHUUD MUNDAG BOLSNON BNA LEE 2018-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?