САМБО БӨХИЙН УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2018-01-15  

Самбо бөх болон байлдааны самбын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” явагдаж өндөрлөлөө. Монгол Улсад самбо бөхийн спорт үүсч, хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан болж буй тэмцээнд хот хөдөөгийн 40 байгууллагын 460 гаруй тамирчид оролцсон юм.

Энэ удаагийн тэмцээнийг Монголын самбо бөхийн холбооны урилгаар Олон улсын самбо бөхийн холбооны спорт хариуцсан захирал Оросын холбооны улсын иргэн С.Е.Табаков ирж үзэж сонирхсон байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 62 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин Р.Цэнд-Аюуш түрүүлж алтан медаль хүртсэн бол жүдо бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн гавьяат тамирчин Д.Амартүвшин мөнгөн медаль, “Женко” клубийн Б.Амартүвшин, Алдар спорт хорооны  Э.Ариунболд нар хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн 68кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг түрүүлсэн бол Женко дэвжээний Ё.Басхүү мөнгө, Хэнтий аймгийн Р.Алтаннаран, “Алдар” спорт хорооны Б.Эрхэмбаяр хүрэл медаль зүүсэн юм.

Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д жүдо бөхийн үндэсний шигшээ багийн гишүүн Н.Хадбаатар түрүүлсэн бол Азийн аварга олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх мөнгө, “Сүлд” спорт хорооны Ц.Цогтбаатар, “Аварга” дээд сургуулийн Ц.Жанлавцогзол нар хүрэл медаль зүүсэн юм.

Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Х.Цагаанбаатар -90 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртжээ. Энэ жинд “Сүлд” спорт хорооны О.Ууганбаатар мөнгө, Хэнтий аймгийн Р.Анхбаатар, Төвийн Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Түвшинжаргал түрүүлсэн бол “Сүлд” спорт хорооны Б.Серик мөнгө, Л.Отгонбаатар, Б.Энхтүвшин нар хүрэл медалийн эзэн болжээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу +100 кг-д “Женко” клубийн Д.Пүрэвдорж алтан медаль зүсэн бол “Аврагч” спорт хорооноос өрсөлдсөн улсын арслан Н.Батсуурь мөнгө, улсын начин Б.Сугаржаргал, улсын заан Н.Жаргалбаяр нар хүрэл медаль зүүжээ.

Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тамирчид энэ оны тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээд оролцох юм.

Сонирхуулахад Монгол улсаас 37 тамирчин  самбо бөхийн дэлхийн аварга болсон бөгөөд 52 тамирчин, дасгалжуулагч гавьяат цол хүртсэн байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?