“2017 MONEY POLO” ХӨГЖЛИЙН IV ЛИГ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

2018-01-15  

2017 оны 12 сард эхэлж сар хагасын хугацаанд үргэлжилсэн Ширээний теннисний хөгжлийн лигийн тэмцээнд нийт 18 багийн 90 тамирчид авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж энэ сарын 12-ны өдөр аваргуудаа тодрууллаа.

Алтан медалийн төлөөх тоглолт Актив Зууч, Мони Поло багуудын дунд явагдаж 2:0 харьцаатайгаар Актив Зууч баг хожиж цомын эзнээр шалгарсан бол Хас, ХХБанкны Банкир баг Тэнгис Синема багийг 2:0 харьцаатайгаар хожсоноор хүрэл медал хүртлээ.

Хөгжлийн IV Лигийн аваргуудаар :

I БАЙР       см М.Ариунболд эзэнтэй “Актив Зууч” баг
/дм Г.Чулуудай, дм Ө.Лхагва-Эрдэнэ, дм Р.Мөнхнаран, дм Г.Индра/

II БАЙР  Х.Эрдэнэбаатар эзэнтэй “Money Polo” баг

/см Л.Баярмагнай, дм П.Билэгжаргал, Б.Билгүүн, Ө.Балжинням/

III БАЙР Батцэнгэл эзэнтэй см Б.Билэгт дасгалжуулагчтай “Банкир” баг

/дм С.Оргил, см Б.Баатарсүрэн, см Б.Энхжин, П.Цэнгэлмаа/

Эрэгтэй шилдэг тамирчин /хувийн амжилтын чансаагаар/:

I БАЙР Дэд мастер Г.Чулуудай /Актив Зууч баг/

II БАЙР Спортын мастер Б.Баатарсүрэн /Банкир баг/

III БАЙР Дэд мастер Ө.Лхагва-Эрдэнэ /Актив Зууч баг/

Эмэгтэй шилдэг тамирчин /хувийн амжилтын чансаагаар/:

I БАЙР Спортын мастер М.Дэлгэрмаа /Бласт баг/

II БАЙР Спортын мастер Б.Энхжин /Банкир баг/

III БАЙР Ө.Балжинням /Money Polo баг/

Энэ жилийн Хөгжлийн Лигийн тэмцээнийг ивээн тэтгэж хамтран ажилласан Money Polo ББСБ болон мэдээллийн ивээн тэтгэгч Control.mn, Монголын Ширээний Теннисний Холбоо, Оч клуб, нийт тамирчид, хөгжөөн дэмжигчид оролцсон байгууллагууд, ширээний теннис сонирхогчиддоо талархал илэрхийлье.

 

 

Шинэ Эргэлт Клуб

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?