МАНЧЕСТЕР СИТИ АНХНЫ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЛЭЭ

2018-01-15  

Английн премьер лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт лигийг хожигдолгүй үргэлжлүүлж байсан Манчестер сити Ливерпүүлийн Анфилд Рөүд цэнгэлдэхэд зочилж ширүүн тулааны эцэст 4:3-аар ялагдлаа.

Тоглолтын 9 дэх минутанд улаануудын хагас хамгаалагч Окслейд Чемберлейн 16-ын гаднаас хүчтэй цохиж оруулсан бол хариу гоолыг ситигээс Лоре Сане оруулав.

Харин хоёрдугаар үеийн 61 дэх минутанд Ливерпүүлийн довтлогч Роберто Фирмино эсрэг багийн хамгаалагч Жон Стөнесийг илүүрхэж гоол оруулснаар багтаа тэргүүлэл авчирсан бол хоёр минутын дараа Сайдо Мане гоолдож фанатуудынхаа “цөсийг хөөргөв”.

Тэдний гайхамшиг үүгээр дуусаагүй бөгөөд 68 дахь минутанд Мухамед Сала ситигийн хаалгагч Эдерсоны алдааг овжин ашиглаж багийнхаа дөрөв дэх гоолыг оруулсан. Хэдий гурван гоолоор хожигдож байсан ч лигийг тэргүүлэгчид амар бууж өгөхийг хүссэнгүй. Б.Силва, Гундоган нар гоол оруулж тооны харьцааг ойртуулсан ч тэнцээний бөмбөг оруулж чадалгүй анхны ялагдлаа хүлээжээ.

Энэ тойрогт  лигийн хомоол хамж буй Бөүрнмут Арсеналыг 2:1-ээр ялагдаж шуугиан тарьсан бол Челси Лестр сити багуудын тоглолт 0:0-ээр өндөрлөжээ.

Лигийг 23 тойргийн дараах байдлаар Манчестер сити 62 оноотойгоор тэргүүлж байгаа бол Манчестер Юнайтед, Ливерпүүл, Челси багууд 47 оноотойгоор удаалж байна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?