РАЙН ГИГГЗ УЭЛСИЙН ШИГШЭЭГ УДИРДАНА

2018-01-16  

Английн “Манчестер Юнайтед” клубийн жигүүрийн хагас хамгаалагч Райн Гиггз Уэльсийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.

Тэрээр Уэлсийн багтай дөрвөн жилийн гэрээг үзэглэсэн талаар Английн BBC агентлаг мэдээллэсэн юм.

Удахгүй Райн Гиггзийг Уэлсийн хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийх аж.

Уэльсийн шигшээг дасгалжуулж байсан Крис Коулмэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Английн хөлбөмбөгийн лигийн “Сандерлэнд” клубийн дасгалжуулагчаар томилогдсон билээ. Улмаар түүний орыг залгах боломжтой эрхмүүдийн тоонд Рьян Гиггзээс гадна Крейг Беллами, шигшээ багийн туслах дасгалжуулагч Осиан Робертс, Марк Боуэн нарын нэрс яригдаж байсан юм.

Өдгөө 44 настай Райн Гиггз 1991-2007 оны хооронд Уэлсийн шигшээ багт 64 тоглолт хийж 12 гоол оруулсан байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?