ИЧИНОЖЁО А.ИЧИННОРОВ КИСЭНОСАТОГ ДАВЛАА

2018-01-17  

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башё Токио хотноо үргэлжлэн явагдаж байна. Башёгийн гурав дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгашира цолтон Хокүтофүжид өвдөг шороодсон бол, маэгаширагийн тэргүүн бөх Ичиножёо А.Ичинноров ёкозуна Кисэносатог давжээ.

Тэмцээнийг гурван өдрийн дараах байдлаар ёкозуна М.Ананд, озеки Гоэдо нарын тэргүүтэй найман бөх унаагүйгээр тэргүүлж байна.

Манай бөхчүүдээс Тамаваши Мөнх-Оргил хоёр даваа нэг унаатай, Ичиножёо Ичинноров нэг даваа хоёр унаатай, Араваши Дөлгөөн хоёр даваа нэг унаатай, Теронофүжи Ган-Эрдэнэ гурван унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байгаа юм.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал Ичиножёо Ичинноровтой барилдах бол Кисэносато Котошёогикүтэй барилдахаар оноолт таарчээ. Тэгвэл башёг гурван даваатай тэргүүлж буй ёкозүна Какүрюү М.Ананд Ёшиказэтэй хүч үзнэ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?