НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД 430 ШИРХЭГ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙГ СУУРИЛУУЛЛАА

2018-01-17  

Жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийн 3 дугаар сар хүртэл томуу, томуу төст өвчлөлийн улирал явагддаг. Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд, үүнд ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд өвдөх эрсдэл өндөр байдаг. Иймээс ч нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн үзлэг, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихээр нэмэгддэг.

Энэ байдлыг харгалзан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн үзлэгийн кабинет, хэвтүүлэн эмчлэх тасагт 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг байрлуулсан.

Үүний зэрэгцээ, Засгийн газраас нийслэлийн агаар бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд байрладаг сургууль, цэцэрлэгийн анги танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд 230 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөөд байна. Мөн тус хөтөлбөрийн дагуу цаашид 365 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэмж өгөхөөр төлөвлөжээ.

Агаар цэвэршүүлэгч нь хүүхдийн кабинет, тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, үүнд томуу, томуу төст өвчний улмаас үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эдгэрэлт, дахин халдвар авахаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:хххх төмөрбаатарын бизнесс үү 2018-06-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?