NBA-ЫН АВАРГЫН БӨГЖТЭЙ ТАМИРЧИН 21 АЙМГИЙН ЛИГТ ТОГЛОНО

2018-01-18  

21 аймгийн аварга шалгаруулах шалгаруулах “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд өндөрлөж хасагдах шатны тоглолтууд эхлээд байна.

Энэ үеэр багууд гадны легионер тамирчдыг багтаа нэгтгэж эцсийн бүрэлдэхүүнээ зарлаж байгаа юм.  З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс тех баг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2009 оны улирлын аварга Бостон Селтикс багт хүчин зүтгэж байсан Гэб Фруйтыг эгнээндээ нэгтгэжээ. Тэрээр 2007 оны драфтын хоёрдугаар тойргийн 32 дахь сонголтоор Бостон Селтикс багт нэгдэж хоёр улирлын турш тоглосон байна. Гэб Фруйт NBA-д 62 тоглолтод оролцож 7.4 оноо дунджилж байжээ. Гэсэн ч 2010 онд багаас хасагдаж  “D” лигийн багуудад тоглож байгаад Грек болон  Мексикийн мэргэжлийн лигүүдэд хүчин зүтгэжээ. Харин түүний дараагийн зогсоол нь Монголын лиг байжээ.

Өмнө нь Монголд Чу Мадабум Хасын Хүлэгүүд багт тоглож “Супер лиг”-ийн цом өргөсөн бол Коби Брайнттай хамт тоглож байсан Смүш Паркер “Баянгол Гурвантамир” багт хүчин зүтгэж байжээ.

Харин эдгээрээс хамгийн өндөр амжит үзүүлсэн нь Сүхбаатар Альянс тех багт нэгдээд буй Гэб Фруйт юм. 2009 онд Бостон Селтикс багийн бүрэлдэхүүд алдарт Кевин Гарнетт, Пол Пирс, Ражон Рондо нартай мөр зэрэгцэн тоглож аваргын бөгж зүүсэн тамирчин 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн талбайг чимэх нь ээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?