ХИЙ ХАНИАЛГА

2018-01-18  

"ЗУУ ХОНОГИЙН ХАНИАЛГА" ОНОШЛОГДОХГҮЙ СУНЖИРДАГ ӨВЧИН

Хий ханиалгалт болон хөхүүл ханиад /коклюш/ амьсгалын замын халдвартай өвчин

1990 онд нэр хүндтэй сэтгүүл "The Lancet"-д жил бүр хөхүүл ханиадны улмаас 130 мянган хүүхэд нас барж байгаа талаар мэдээлжээ. Өмнөх жилүүдэд үүнээс олон хүүхэд энддэг байлаа. Вакцин гараагүй байхад АНУ-д хэдэн зуун мянган хүүхэд өвчилж байсан судалгаа бий.

Вакцинжуулалт хийснээр энэ өвчний улмаас нас баралт цөөрчээ. Харин дэлхийн нийт судалгаагаар жилд 60 мянган хүүхэд эндсэн тоо баримт байна. Өвчлөлийн тархалт агаар дуслын замаар амьсгалын замыг болон тархины үрэвсэл үүсгэдэг байна. XVI-р зууны үед Европ болон хилийн чандын улсуудад ихээхэн хүүхэд өвчилсөн талаар анх тэмдэглэн үлдээсэн байдаг. Өнөөгийн байдлаар энэ өвчин гарахгүй байгаа нь вакцинжуулалтын ач тус юм.

Гэтэл утааны энэ улиралд хөхүүл ханиадын шинж тод илрээд байгаа тул эмч нар анхаарах хэрэгтэй.

Шинж тэмдэг нь :

Томуу, томуу төст өвчний бүх шинж илэрдэг. Хий ханиалга, бага зэргийн халуурах, хоолой сөөнгөтөх, унтах, сэрэх үед ханиалга ихдэх, хатгалгаа болж хүндэрдэг.

Хөхүүл ханиад гурван үечлэлээр явагдана.

1.      Эхлээд 2 долоо хоногт хүчтэй хий ханиалгаж, хоолой өвдөж, хуурай ханиалга, бие суларч, бага зэргийн халуурч, амьсгалын дээд зам нилэнхүйдээ үрэвсэл өвдөл өгнө. Хатгалгаа болно.

2.      Ойролцоогоор 10 хоног үргэлжилдэг. Маш их хүчтэй ханиад цээж давчидаж, амьсгалахад хэцүү байдаг. Цээж амьсгал авахад жингэсэн чимээ цээжинд сонсогдоно.

3.      Эдгэрэлтийн шинж өгдөг ч хий ханиалга багасаж хэржигнэсэн амьсгал хоолойны сөөлт багасахгүй харшлын шинжтэй өглөөд гайгүй оройд сөөлт ихсэх шинж өгнө. Бие сулхан нойрмог байдаг.

Хөхүүл ханиадын хор уршиг

Улаан хоолой залгихад хөндүүр, сөөргөөний шинж өгч, хатгалгаа болох, толгойн өвдөлт, цусан хангамж муудах, хамраас цус байнга гарах, нүүр хавантай байх, хэвлийн өвдөлт, ивэрхий үүсгэх уршигтай байдаг.

Ханиад томуу хүрсэн үед хий ханиалга, хоолойн сөөлт болсон үед халдвартын эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай. Хөнгөн хэлбэрийн хөхүүл ханиад оношлоход хүндрэлтэй. Ихэнхдээ бага насны хүүхдүүд, насанд хүрэгсдээс жирэмсэн эхчүү,д архаг хууч өвчтэй хүмүүсийг анхаарч ханиад томуугаа сайтар эмчлүүлэх хэрэгтэй. 

 

 

Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
haniad:Haniad geed koklush tussanaa medehgyia yvtsgaadag uls yum bish uu 2018-01-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?