ШАТРЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2018-01-19  

2018 оны Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн эхэллээ.

Тэмцээний нээлтэд ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүд болох Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамба, МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, Занданшатар клубын захирал Г.Эрдэнэбаяр нар оролцож, шатарчдадаа амжилт хүслээ.

Энэхүү тэмцээнд 10 аймаг, 9 дүүргээс эрэгтэй 162, эмэгтэй 60 нийт 222 шатарчин оролцож байна. Монгол улсын Спортын мастер 7, ДШХ-ны дэд мастер 11, МУ-ын дэд мастер 17 оролцож байна. Тус тэмцээнийг Монголын шатрын холбоо жил бүр уламжлан зохион байгуулдаг бөгөөд энэ жил Мэдээлэл технологийн үндэсний парк, “Занданшатар” клуб хамтран ажиллаж байна. Хагас зуун жилийн түүхтэй энэ удаагийн тэмцээнд дотоодын чансаагаар эрэгтэй 2100-гаас доош, эмэгтэй 1800-аас доош чансаатай 200 гаруй шатарчин оюун ухаанаа сорино. Эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэй ангилалд  эхний 20 байр эзэлсэн шатарчид хагас шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм. Хагас шигшээ тэмцээнийг 3 дугаар сарын 17-19ны өдрүүдэд мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулах бол Шигшээ тэмцээн 5 дугаар сарын 18-27 ны өдрүүдэд Архангай аймагт болох юм.

 

 

 

Эх сурвалж: www.assa.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?