БООЦООТ БАРИЛДААНД О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-01-20  

“Хосбаатар сан”, “Жудаг” группээс чансаа өндөртэй бөхчүүдийн 30 сая төгрөгийн бооцоотой халз барилдааныг   “АСА” циркид зохион байгууллаа. Энэ удаа улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, улсын харцага Т.Баасанхүү, Х.Гантулга, О.Хангай, М.Бадарч, Б.Одгэрэл, улсын начин Э.Энхбат, Б.Амарзаяа, Э.Даш, Ч.Хөхчирэнгэр нарын тэргүүтэй шилдэг 16 бөх барилдсан.

Сугалааны журмаар явагдсан тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай тэргүүлжээ. Тэрээр эхний тойрогт улсын харцага Б.Одгэрэл, хоёрдугаар тойрогт улсын харцага Б.Бат-Өлзий, гуравдугаар тойрогт улсын начин Ч.Хөхчирэнгэр нарыг давж шигшээд шалгарсан. Харин шийдвэрлэх барилдаануудад улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Х.Гантулга нарыг илүүрхсэн. Нэг давааг нь сая төгрөгөөр үнэлсэн барилдаанд О.Ховдын харцага зургаан сая төгрөгийн бай гарджээ.

Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Х.Гантулга дэд байрт шалгарсан. Тэрээр эхний даваанд улсын начин Ж.Чулуунбат, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нарыг давсан. Харин шигшээд шалгараад улсын харцага Т.Баасанхүүг давсан ч О.Хангайд  тахим буулгажээ.

Энэ үеэр дэлхийн шилдгүүд болох Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нар монгол бөхөөр барилдаж 2:1-ээр Д.Төмөрхүлэг илүүрхсэн юм. 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?