КАКҮРЮҮ М.АНАНД ХАЦУ БАШЕГ УНААГҮЙГЭЭР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2018-01-22  

Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацу башег найман өдрийн дараах байдлаар 71 дэх их аварга Какүрюү М.Ананд унаагүйгээр тэргүүлж байна. Тэрээр өчигдөр магэширагийн дөрөвд бичигдэж буй Шодег ялжээ. Аварга Какүрюүгийн хамтаар тэмцнээнийг долоон даваатайгаар тэргүүлж явсан сэкивакэ Митакүэми энэ өдөр магеширагийн тэргүүн бөх Ичиножёо А.Ичиноровт ялагдсан юм.

Монгол бөхчүүдээс секиваке Тамаваши найм дахь өдрийн барилдаанд энэ сард озеки цолоо хураалгаад буй Котошогикүг ялсан бол Чиёошима Г.Мөнхсайхан Араваши Дөлгөөн нар хоорондоо барилдаж Чиёошима тав дахь даваагаа авчээ.

Энэ сарын башед дээд зиндаанд монголын найман бөх барилдсан бөгөөд их аварга Хакүхо М.Даваажаргал, магеширагийн 10-аас босч барилдсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар бэлтлийн улмаас Хацү башёгийн дундаас орхиод байна. 

Хацу башегийн тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд Митакүэми, Дайшёо нар  долоон даваатай бичигдэж байгаа бол Точиозан, Шохозан нар  зургаан даваа хоёр унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүж байгаа юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?