ДЭЭД ЛИГИЙГ МОНЛАА, ТӨМӨРТ ТРАНС БАГ НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2018-01-22  

12 дахь жилдээ зохиож буй МШТХ-ны Дээд Лигийн тэмцээнд 8 баг эхний 3 тоглолтоо хийлээ.

Өнгөрсөн оны аварга Монлаа баг Хаан Даатгалыг 6:3, Актив зууч 8:1, Бластыг 5:4 хожсон бол энэ жилийн фаворит Төмөрт Өргөө баг Дэлгэрэх хотхоныг 6:3, Өегийг 6:3, Бластийг 6:3 харьцаагаар буулгалаа.

Монлаа баг улсын аварга Э.Лхагвасүрэн, Энхсайхан, дэд мастер Эгшиглэн ( эрэгтэй), спортын мастер Б.Должинзуу, залуу тамирчин Балжинням нараас бүрдсэн бол Төмөрт өргөө баг нь спортын мастер Эрдэнэбаяр, дэд мастер Мөнхзориг, ахмад мастер Мөнхсайхан, спортын мастер Ундрам, дэд мастер Болор нараас бүрдсэн байна.

Эрдэнэбаяр энэ зун Өмнөд Солонгос улсад, Мөнхзориг бүтэн жил Хятад улсад теннисээр хичээллэсэн тул Төмөрт Өргөө багийг түрүүлэх багийн тоонд хамгийн түрүүнд нэрлэж байна. Тэдний араас Хаан даатгал, Дэлгэрэх Хотхон, Бласт багууд тус бүр 2 хожил, нэг хожигдолтой нэхэж явна. Дөрөвдэх тоглолт энэ баасан гарагт, 18.00 цагаас "Оч" клубт үргэлжилнэ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
`золбаяр:Амжилт,, теннисчид ээ 2018-01-22
Галаа: Төмөрт өргөө, Бластынмальтнэг ьүрүүлнэ 2018-01-22
Мэндбаяр:Бамбөг бөөрөнхий. Аз ёндоо ч бас тусалдаг. 2018-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?