ЖОЙКОВИЧИЙГ 4-Р ТОЙРГООС Н.ЧУНГ МУЛТАЛЛАА

2018-01-23  

7:6, 7:5, 7:6.

Энэ тоог харахад тэмцээн хэр өрсөлдөөнтэй өрнөсөн нь ойлгомжтой. 3:0 харьцаагаар Өмнөд Солонгосын Н.Чунг алдарт Жойковичийг буулгаж Австралийн опен-2018 гранд сламын шилдэг наймд анх удаа шалгарлаа.

-Федерер, Надал, Жойкович нар бол миний бурхад. Эд нар бол миний үлгэр дуурайл. Жойковичтой талбай дээр тоглож үзнэ гэдэг бол үлгэр. Би дахиад ч тоглох юмсан гэж хүсэж байна. Газрын теннисний шар бөмбөг Солонгос улсад минь ирлээ. Миний мөрөөдөл биеллээ гэж 21 настай Н.Чунг тэмцээний төгсгөлд хэлэв.

Жойковичийн хувьд тохойндоо бэртэл авснаас хойш 6 сар завсарласны эцэст талбайдаа эргэн ирсэн нь энэ. -Чунг маш хурдтай, зүүн баруунаасаа хүчтэй, урт цохилтыг хийдэг, дээр нь маш уян налархай, ялангуяа хөл сайтай нь ажиглагдлаа гэж залуу тамирчныг Жойкович үнэллээ.

Чунг өмнөх раундад чансаагаараа 4-т эрэмблэгдэх Оросын Зверевийг 3:2 харьцаагаар буулгаж авсан. Ийнхүү өмнөд Солонгосын теннисчин Н.Чунг Австралийн опен-д ээлжит шуугиан тарилаа.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?