ЛИЛЛАРД, ЭМБИЙД НАР ШИЛДГЭЭР НЭРЛЭГДЛЭЭ

2018-01-23  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн өнгөрсөн 7 хоногийн шилдгүүд шалгарлаа. Дорнод бүсийн шилдгээр Филаделфиа 76 багийн төвийн тоглогч Жоел Эмбийд шалгарчээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт нэг тоглолтод 29.7 оноо дунджилж 54 хувьтай довтолжээ. Филаделфиа 76 өнгөрсөн долоо хоногт Торонто Рэпторс, Болстон Селтис, Милауки бакс зэрэг багуудыг буулгаж авсан юм. Үүнээс гадна  Эмбийд анх удаагаа бүх оддын тоглолтын гарааны тавтад нэрлэгдээд байна.

Өрнөд бүсийн шилдгээр Портланд Трейл Блейзерсийн хамгаалагч Дамиан Лиллард шалгарчээ. Лиллард өнгөрсөн долоо хоногт 29.3 оноо дунджилж 52.7 хувьтай довтолсон байна. Мөн холын зайнаас хамгийн олон удаа амжилттай довтолжээ. Портланд өнгөрсөн долоо хоногт Финикс санс, Даллас маврекс, Индиана песерс багуудыг хожсон юм.  

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
чулуунаа:яг мундагууд байна 2018-01-23
zz:goe goe 2018-01-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?