БОКСЧИД ЭНЭТХЭГИЙГ ЗОРИНО

2018-01-23  

Монголын боксын шигшээ багийн тамирчид нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд болох “India Open” олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гараад байна. Энэ удаагийн тэмцээнд манайхаас 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн юм.

Сонирхолтой нь олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ гурван жилийн дараа олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр болжээ. Үүнээс гадна эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Азийн аварга Г.Ган-Эрдэнэ,  эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Азийн аварга Т.Болортуул нарын шилдгүүд оролцох аж. Харин армын дэлхийн аварга Б.Чинзориг, олимпийн наадмын шагналт байранд шалгарсан Э.Цэндбаатар нар энэ тэмцээнийг өнжсөн байна. 

Багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй

  • 52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ
  • 56 кг-д Х.Энх-Амар
  • 60 кг-д Б.Мишээлт
  • 64 кг-д  У.Мөнх-Эрдэнэ
  • 69 кг-д О.Бямба-Эрдэнэ
  • 75 кг-д Д.Давааням

Эмэгтэй

  • 48 кг-д Л.Алтанцэцэг
  • 51 кг-д О.Жаргалан
  • 57 кг-д М.Намуун
  • 60 кг-д Т.Болортуул
  • 69 кг-д Э.Эрдэнэтуяа
  • 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцохоор бэлтгэлээ хийж байгаа аж.

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ДЭМЖИГЧ:МАНАЙХАН ЧАДНАА АМЖИЛТ 2018-01-23
ZOCHIN:TSENDBAATAR YAGAAD UNJIV ??????????????? 2018-01-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?